Эминэм

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт

Эминэм

Ерөнхий мэдээлэл
Төрсөн он 1972.10.17
Гарал Детроит,Мичиган, АНУ
Тоглодог урсгал Хип хоп
Хугацаа 1995-Одоо
Вэб хуудас www.eminem.com
Эминэм

Маршал Брюс Майдэрс III (1972 оны 10 сарын 17 - ,Marshall Bruce Mathers III) буюу тайзны нэрээрээ Эминэм нь Америкийн Нэгдсэн Улсын Мичиган мужийн Детроит хотоос гаралтай рэппэр, хөгжмийн продюсер, жүжигчин хүн юм. Тэрээр дэлхий даяар далан сая гаруй альбом зараад байна. Эминэм нь 2000-аад оны эхээрх хамгийн их борлуулалттай хөгжимчин байсан ба бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай байсан рэппэрүүдийн нэг юм. Эминэмийг анх Доктор Дрэ олж нээжээ. Анх Доктор Дрэ түүний микстейпийг сонсоод Эминэмийг хар арьстай хэмээн боджээ. Дараа нь тэрээр Эминэмийг өөрийн лейбэл болох Афтермат Энтертайнменттэй гэрээ хийлгэжээ.

Нобелийн шагналтан Сиймус Хийней түүнийг "үгийн энергитэй", яруу найраг болон дууны шүлгийн сонирхлыг сэргээдэг хэмээн магтсан байдаг. Эминэм өөрийг нь тойрсон олон дууны үгнээс үүдсэн маргаанаараа нэр хүнд муутай байдаг. Түүний Грэммид 4 удаа нэр дэвшсэн Маршал Майдэрс ЛП цомгийг ижил хүйстнүүд, эмэгтэйчүүдийг гутаан доромжилсон гэж үзэж байхад нөгөө хэсэг нь энэхүү цомог хүчирхийлэлийг сурталчилсан гэж үзсэн байна. 2002 онд тэр 8 Миль хэмээх хагас өөрийнх нь замналыг харуулах киноны гол дүрд тогложээ.

2006 онд MTV түүнийг "Бүх цаг үеийн шилдэг Эмси нар" -ын жагсаалтын #9-т бичсэн байна.

Хувийн хэрэгсэлүүд