Эрки Ноол
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Эрки Ноол (Эстон хэл: Erki Nool, 1970 оны 6 сарын 25-нд Вөруд төрсөн) нь Эстоны хөнгөн атлетикч, улс төрч юм.
Ноол Сидней хотноо зохиогдсон 2000 оны зуны олимпийн арван төрөлтийн төрөлд түрүүлж алтан медаль зүүсэн бөгөөд сонирхолтой нь төрөл тус бүрээр тооцвол тэрээр нэг ч төрөлд нь тэргүүлээгүй боловч нийлбэр оноогоор түрүүлсэн билээ. Уг тэмцээний үеэр зээрэнцэг шидэлтийн төрөлд сүүлчийн шидэлтээ хийхэд нь шүүгч улаан дарцаг өргөж, ингэснээр тэрээр зээрэнцэг шидэлтийн бүх 3 оролдлогоо амжилтгүй дуусгахаар болсон боловч шүүгчид шийдвэрээ өөрчилж, түүний 43.66 метр шидэлтийг хүчинтэйд тооцсоноор алтан медаль хүртэх эрхтэй болжээ. Шүүгчдийн шийдвэрийг бусад багууд эсэргүүцэж заргалдаж байсан боловч алтан медаль Ноолд очсон юм. Түүний ард Чехийн Роман Шебрле, АНУ-ын Крис Хаффинс нар оржээ.
Ноол арван төрөлтийн уртын харайлтын төрөлд 8.22 м-ийн амжилтаар дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг.
1997 оны 9 сард тэрээр Эстоны анхны хувийн хөнгөн атлетикийн сургуулийг үүсгэн байгуулжээ[1].
2005 онд Европын Олимпийн Хорооны Тамирчдын Зөвлөлийн дэд дарга, 2007 оноос Европын Хөнгөн Атлетикийн Хөгжлийн Хороонй гишүүнээр ажиллаж буй.
Ноол 2007 оны 3 сарын 4-нд Эх Орончид, Бүгд Найрамдахчуудын Эвлэлээс нэр дэвшин, Эстоны парламент Рийгикогугийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна[2].
Тэрээр мөн 2008 онд Эстоны Олимпийн Хорооны Гүйцэтгэх Хорооны гишүүний сонгуультай болжээ.
[засварлах] Эшлэл
[засварлах] Гадны холбоосууд
| Commons: Эрки Ноол - зураг, дуу, бусад юмс |
- ОУХАХ-ны сайт дахь профиль Эрки Ноол
- Sports-Reference.com дахь намтар, амжилтын товчоон
| Өмнөх Юри Яансон |
Эстоны оны шилдэг тамирчин 1996 – 1998 |
Дараах Андрус Веэрпалу |
| Өмнөх Андрус Веэрпалу |
Эстоны оны шилдэг тамирчин 2000 |
Дараах Андрус Веэрпалу |