Арван төрөлт
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Арван төрөлт (Декатлон) нь хоёр өдрийн туршид арван төрлөөр өрсөлдөж, онооны нийлбэр дүнгээр уралддаг, хөнгөн атлетикийн төрөл юм.
Агуулга |
Ерөнхий ойлголт [засварлах]
Богино, дунд, холын зайн гүйлт, шидэлт, харайлт зэрэг өөр өөр чадвар шаарддаг төрлүүдийн цогц болохынхоо хувьд арван төрөлтийн спорт нь тамирчдаас маш их ур чадвар шаарддаг.
Эрэгтэйчүүдийн арван төрөлтийн тэмцээн нь хоёр өдрийн турш, дараахь хуваариар явагддаг.
- Эхний өдөр: 100 метрийн гүйлт, уртын харайлт, бөөрөнцөг түлхэлт, өндрийн харайлт, 400 метрийн гүйлт
- Удаахь өдөр: 110 метрийн халхалттай гүйлт, зээрэнцэг шидэлт, тулгууртай харайлт, жад шидэлт, 1500 метрийн гүйлт
Дээд амжилтууд [засварлах]
| Амжилт | Оноо | Нэр | Улс | Огноо |
|---|---|---|---|---|
| Дэлхийн дээд амжилт | 9026 оноо | Роман Себрле | 2001 оны 5 сарын 27 | |
| Азийн дээд амжилт | 8725 оноо | Дмитрий Карпов | 2004 оны 8 сарын 24 | |
| Монголын дээд амжилт | 6028 оноо | Д.Дамдинсүрэн | 1971 оны 6 сарын 30 |