Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (англ. IAAF World Championships in Athletics) нь сондгой тоотой жилүүдэд зохиогддог, хөнгөн атлетикийн дэлхийн хамгийн том тэмцээн юм.

1980 оны Москвагийн олимпийг барууны орнууд бойкотлосноос үүдээд ийм тэмцээн явуулахаар болж, анхных нь 1983 онд Хельсинкид болжээ. Эхэндээ 4 жил тутам зохиогддог байсан тус тэмцээн 1991 онд Токиод болсноос хойш 2 жил тутам явагддаг болсон.

Агуулга

[засварлах] Тэмцээнүүд

Дугаар Зохиогдсон огноо Улс Хот Цэнгэлдэх хүрээлэн Оролцсон улс орнуудын тоо Тамирчдын тоо
1 1983 оны 8 сарын 7 - 14 Flag of Finland.svg Финланд Хельсинки Хельсинкигийн олимпийн цэнгэлдэх хүрээлэн 183 ---
2 1987 оны 8 сарын 28 - 9 сарын 6 Flag of Italy.svg Итали Ром Ромын олимпийн цэнгэлдэх хүрээлэн 157 1741
3 1991 оны 8 сарын 23 - 9 сарын 1 Flag of Japan.svg Япон Токио Улсын цэнгэлдэх хүрээлэн 164 1517
4 1993 оны 8 сарын 13 - 22 Flag of Germany.svg Герман Штуттгарт Готтлиб-Даймлер цэнгэлдэх хүрээлэн 187 1689
5 1995 оны 8 сарын 5 - 13 Flag of Sweden.svg Швед Гётеборг Уллеви цэнгэлдэх хүрээлэн 191 1804
6 1997 оны 8 сарын 1 - 10 Flag of Greece.svg Грек Афин Афины олимпийн цэнгэлдэх хүрээлэн 198 2266
7 1999 оны 8 сарын 20 - 29 Flag of Spain.svg Испани Севилья Эстадио Олимпико де Севилья 202 1944
8 2001 оны 8 сарын 3 - 12 Flag of Canada.svg Канад Эдмонтон Хамтын нөхөрлөлийн стадион 189 1766
9 2003 оны 8 сарын 23 - 31 Flag of France.svg Франц Парис Стад де Франс 198 2008
10 2005 оны 8 сарын 6 - 14 Flag of Finland.svg Финланд Хельсинки Хельсинкийн олимпийн цэнгэлдэх хүрээлэн 196 1800
11 2007 оны 8 сарын 25 - 9 сарын 2 Flag of Japan.svg Япон Оосака Нагаи цэнгэлдэх хүрээлэн 203 1981
12 2009оны 8 сарын 15 - 23 Flag of Germany.svg Герман Берлин Берлиний олимпийн цэнгэлдэх хүрээлэн
13 2011 оны 8 сарын 27 - 9 сарын 4 Flag of South Korea.svg Өмнөд Солонгос Тэгү Тэгү дэлхийн цомын цэнгэлдэх хүрээлэн
14 2013 оны 8 сарын 10 - 18 Flag of Russia.svg Оросын Холбооны Улс Москва Лужники цэнгэлдэх хүрээлэн

※Огноог орон нутгийн цагаар тэмдэглэв

[засварлах] Оролцох эрхийн норматив

Тус тэмцээний төрөл тус бүрт A ба B хоёр янзын норматив буюу болзол тогтоодог.

A болзлыг хангасан 3 хүртэлх тамирчнаа нэг улс тэмцээнд оролцуулах эрхтэй (Марафон бол 5). Харин A болзлыг хангасан тамирчин нэг ч байхгүй бол B болзлыг хангасан 1 тамирчин оролцож болно.

Мөн зохион байгуулагч орны хувьд болзол хангасан тамирчин байхгүй байсан ч бүх төрөлд тамирчнаа оролцуулах эрхтэйгээс гадна A болзлыг 1-2 тамирчин биелүүлсэн байсан ч B болзлыг биелүүлсэн 1 тамирчин тэмцээнд оролцох эрхтэй.

[засварлах] Монгол улс ба хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

[засварлах] Хөнгөн атлетикийн бусад томоохон тэмцээнүүд

[засварлах] Гадаад холбоос

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр