Москвагийн олимп

Олимпын XXII наадам
Games of the XXII Olympiad
Зохиогдсон хот Москва, ЗХУ
Оролцсон улс 81[1]
Оролцогчдын тоо 5,179
(4,064 эрэгтэй, 1,115 эмэгтэй)[1]
Зохиогдсон спортын
тэмцээнүүд
21 төрөлд 203 цогц медаль
Нээлтийн ёслол 1980 оны 7 сарын 19
Хаалтын ёслол 1980 оны 8 сарын 3
Наадмыг нээгч Леонид Брежнев
Тамирчдын тангараг Николай Андрианов
Шүүгчдийн тангараг Александр Медведь
Бамбар асаагч Сергей Белов
Төв цэнгэлдэх
хүрээлэн
Лениний төв цэнгэлдэх хүрээлэн
ЗХУ-д хийгдсэн энгэрийн тэмдэг

1980 оны зуны олимп буюу Москвагийн олимп, албан ёсоор Олимпын XXII наадам нь Зөвлөлт Холбоот Улсын нийслэл Москва хотноо зохиогдсон, олон улсын спортын арга хэмжээ юм. Тус олимпийн дарвуулт завины тэмцээнүүд Таллинн, мөн хөлбөмбөгийн хэсгийн болох бага шөвгийн тоглолтууд Ленинград, Киев, Минск хотуудад явагджээ. Олимпын наадам анх удаа Зүүн Европт зохион байгуулагдсан нь энэ байв.

Сонгон шалгаруулалт[засварлах | кодоор засварлах]

1980 оны зуны олимпыг зохион байгуулахын төлөө Москватай Лос-Анжелес хот л өрсөлджээ. Олимп болох хотыг 1974 оны 10 сарын 23-нд Австрийн Вена хотноо болсон Олон Улсын Олимпын Хорооны 75-р ассемблейгээр шийдвэрлэсэн байна.

1980 оны Зуны Олимпыг зохион байгуулах хотыг сонгон шалгаруулах санал хураалтын дүн
Хот 1-р үе
Зөвлөлт Холбоот Улс ЗХУ, Москва 39
Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс, Лос-Анжелес 20

Тойм[засварлах | кодоор засварлах]

Олимпын тосгон. 2004 оны 2 сар
  • 1976 оны Монреалийн олимпыг бойкотлосон 24 орны тал орчим нь тус наадамд оролцсон хэдий ч 1979 онд ЗХУ-ын цэрэг Афганистанд халдсаныг эсэргүүцэж, АНУ тэргүүтэй 60 гаруй орон Москвагийн олимпыг бойкотложээ. Тус олимпыг бойкотлосон орнууд Филадельфи хотод Олимпын Бойкот Наадам буюу "Эрх чөлөөний хонх" нэртэй арга хэмжээ зохион байгуулж ороцжээ.
  • 81 улс оролцсон нь 1956 оны Мельбурны олимпоос хойш хамгийн бага үзүүлэлт боловч өмнөх олимпоос нийт медалийн 71%, нийт алтан медалийн мөн 71%-г хүртсэн орнууд тус олимпод оролцсон байна.
  • ЗХУ-ын Афганистан дахь түрэмгийллийг эсэргүүцэж 15 орны тамирчид нээлтийн ажиллагаанд өөрсдийн улсын далбаа бус Олимпын далбааны дор жагсан, шагнал гардуулах ёслолд Олимпын далбааг мандуулан, Олимпын дууллыг эгшиглүүлжээ. Мөн Шинэ Зеландын тамирчид өөрийн орны Олимпын Хорооны далбаан дор оролцсон юм[2]. Тэдгээр улсын тамирчдын зарим нь нээлтийн ёслолд үл оролцох зэргээр эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
  • Италичууд өмнөх олимпоос 4 дахин, Францчууд 3 дахин олон алтан медаль хүртэв. Румыны баг өмнөх бүх олимпоос авсан алтан медалиасаа олон алтан медаль хүртжээ. "Гуравдагч ертөнц"-ийн олон орон өмнө байгаагүйгээрээ олон төрөлд тамирчдаа оролцуулж, олон медаль хүртсэн юм.
  • Оролцогчдын 21% нь эмэгтэй байсан нь өмнөх бүх олимпоос өндөр үзүүлэлт болно.
  • Цогц медалийн тоо ч олширч 203 болжээ.
  • Дэлхийн дээд амжилт 36, Европын дээд амжилт 39, Олимпийн дээд амжилт 74 удаа тогтоогдсон нь Монреалийг олимпыг давж гарав.
  • 9,292 тамирчнаас сэргээшийн шинжилгээ авсан ч сэргээш хэрэглэсэн тамирчин илрээгүй гэдэг.
  • Тус олимпод тогтоогдсон 4 олимпын рекорд одоог хүртэл эвдэгдээгүй байна: Зүүн Германы эмэгтэй 4×100 метрийн буухиа гүйгчид 41.6 секундын амжилт үзүүлсэн; Зүүн Германы бөөрөнцөг түлхэгч Илона Слупианек 22.41 метр хол шидсэн; ЗХУ-ын Надежда Олизаренко 800 метрийн гүйлтэд 1:53.43 амжилт үзүүлсэн; орчин үеийн таван төрөлтөд ЗХУ-ын Анатолий Старостин 5568 оноо авсан.
  • 8 улс олимпод анх удаа оролцов: Ангол, Вьетнам, Ботсвана, Лаос, Никарагуа, Сейшелийн арлууд, Мозамбик, Кипр. Мөн Зимбабве улс анх удаа энэ нэрээрээ оролцов. Өмнө нь тэд Родези гэдэг нэрээр оролцож байлаа.
  • 25 орны тамирчид алтан медаль хүртсэн бөгөөд нийт 36 улсын тамирчид медальтай буцжээ.
1980 оны зуны олимпын бамбар
  • Нээлтийн ёслолын үеэр сансрын Салют 6 хөлгийн багийн нисгэгч Леонид Попов, Валерий Рюмин нар цэнгэлдэх хүрээлэнтэй шууд холбогдож мэндчилгээ дэвшүүлсэн.[3]
  • Албан ёсны тайланд дурьдсанаар тус наадмыг зохион байгуулахад 862.7 сая рубль зарцуулж, 744.8 сая рублийн орлого олжээ.
  • ЗХУ-д тус олимпын наадамд зориулж, 1977-1980 онд цагаан алтан зоос 5, алтан зоос 6, мөнгөн зоос 28, зэс-никель зоос 6, нийт 45 төрлийн дурсгалын зоос гаргажээ.
  • Тус олимпын наадамд 78 улсын 1,245 шүүгч ажилласан байна.
  • Хаалтын ёслолд дараагийн зохион байгуулагч орон болох АНУ-ын далбааны оронд Лос-Анжелес хотын далбааг мандуулж, Лос-Анжелес хотын даргад биш, ОУОХ-ны ерөнхийлөгчид Олимпын далбааг хүлээлгэж өгсөн аж.

Медалийн жагсаалт[засварлах | кодоор засварлах]

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Зөвлөлт Холбоот Улс ЗХУ 80 69 46 195
2 Зүүн ГерманЗүүн Герман БНАГУ 47 37 42 126
3 БолгарБолгар Болгар 8 16 17 41
4 КубаКуба Куба 8 7 5 20
5 ИталиИтали Итали 8 3 4 15
6 УнгарУнгар Унгар 7 10 15 32
7 РумынРумын Румын 6 6 13 25
8 ФранцФранц Франц 6 5 3 14
9 Их БританиИх Британи Их Британи 5 7 9 21
10 ПольшПольш Польш 3 14 15 32
27 Монгол УлсМонгол Улс Монгол Улс 0 2 2 4
Нийт 204 204 223 631

Монгол Улс Москвагийн олимпод[засварлах | кодоор засварлах]

Монгол Улс зуны олимпод 5 дахь удаагаа оролцож, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн. Медаль авдаг уламжлалт спорт болох чөлөөт бөхөөс гадна жүдогийн төрлөөр анхны медалиудаа хүртсэн юм.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Moscow 1980
  2. http://www.olympic.org.nz/GamesProfile.aspx?Print=&function=2&GamesID=27
  3. "History — Moscow-1980". Archived from the original on 2004-11-24. Retrieved 2009-04-23.

Ном зүй[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: 1980 Summer Olympics – Викимедиа зураг, бичлэг, дууны сан