Япон макака

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Япон макака[1]
Yakusaru monkey.JPG
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (ОУБХХ) [2]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Бичийнхэн
Овог: Нарийн хамартан
Төрөл: Макака
Зүйл: M. fuscata
Латин нэршил
Macaca fuscata
Блит, 1875

Япон макака (лат. Macaca fuscata) буюу цасны сармагчин нь нарийн хамартны овогт багтах нэгэн зүйл сармагчин бөгөөд Японы нутагт тархсан байдаг. Энэ нь хүнийг эс тооцвол хамгийн хойд хэсэгт, туйлд хамгийн ойрхон амьдардаг примат болно. Бор саарал арьстай, нүүр, гар, бөгс нь улаан өнгөтэй, богино сүүлтэй байдаг. Энэ зүйлийн макаканы 2 дэд зүйл байдаг:[1]

Агуулга

[засварлах] Амьдрах орчин, идэш тэжээл

Өдрийн цагаар идэвхтэй байдаг амьтан бөгөөд ихэнх амьдралаа ойд өнгөрүүлнэ. Халуун орны, уулын, навчит, шилмүүст, холимог ойд, далайн түвшнээс дээш 1500 хүртэлх метрийн өндөрт тархсан байдаг. Ургамлын үр, үндэс, навч, жимс, шувууны өндөг зэргээр хооллоно. 79 - 95 см өндөртэй, сүүл нь 10 см орчим урттай. Нас бие гүйцсэн эрэгчин нь 10 - 14 кг, эмэгчин нь 5.5 кг жинтэй байдаг.

Нагано дахь Жигокүданигийн сармагчны хүрээлэнгийн япон макаканууд өвөл халуун рашаанд орох дуртайгаараа алдартай.

Япон макака нь Японы Хоншү арлын уулархаг нутгуудаар тархсан. Амьдардаг нутгуудаар нь өвөлдөө -15 °C хүртэл хүйтэрдэг.

[засварлах] Нийгмийн байгуулал, үржил

Япон макака нь 20-100 толгой бүхий сүргээр амьдарна. Сүрэгт цөөн тооны эрэгчин, олон эмэгчин байна. Сүргийн нэг эрэгчинд дунджаар 3 эмэгчин ноогддог. Залуу эмэгчнүүд нь эхийнхээ зиндааг өвлөж үлддэг аж.

Эмэгчнүүд нь үржлийн үед дунджаар 10 орчим эрэгчинтэй бэлгийн харилцаанд орох боловч дөнгөж гуравны нэг нь л эр бэлгийн эсээ эмэгчний үтрээнд үлдээж чаддаг байна. Тэд жилийн турш хавьталд орох боловч зөвхөн үржлийн үедээ л жирэмсэлдэг.

173 хоног тээгээд, 500 г орчим жинтэй 1 моньш төрүүлнэ. Япон макака нь ойролцоогоор 30 насалдаг.

[засварлах] Бусад шинж чанарууд

Япон макака нь маш ухаантай амьтан юм. Хүн, илбэнхээс гадна япон макака л хоолоо идэхээсээ өмнө угаадаг байна.

[засварлах] Зургийн цомог

[засварлах] Эшлэл

  1. 1.0 1.1 Загвар:MSW3 Groves
  2. Watanabe, K & Tokita, K. (2008). Macaca fuscata. IUCN 2008. IUCN ховордсон зүйлүүдийн улаан ном. 4 January 2009-д авсан.

[засварлах] Гадаад холбоосууд

Commons
Commons: Macaca fuscata - зураг, дуу, бусад юмс
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр