Яруу урлаг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Яруу урлаг (фр. les beaux arts, герм. feine Künste эсвэл schöne Künste, англ. fine art) нь 17-р зуунаас голчлон гоо зүйд зориулагдан бүтдэг урлагийн хэлбэрүүд гэсэн утгыг илэрхийлдэг. Түүхийн үүднээс таван үндсэн яруу урлаг нь уран зураг, уран баримал, архитектур, хөгжим, яруу найраг бөгөөд драм, бүжиг гэсэн бага төрлүүдтэй. Өнөө үед яруу урлаг нь кино, гэрэл зураг авалт, концептуаль урлаг зэрэг нэмэлт хэлбэрүүдийг агуулдаг.