10 сарын 27
Харагдац
Түүхэн жилийн өдөр 9 сар · 10 сар · 11 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
10 сарын 27 нь Григорийн тооллын жилийн 300 дахь (өндөр жил бол 301 дэх) өдөр юм. Мөн он дуустал 65 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1904- Нью-Йоркийн метро нээгдсэн.
- 1918 - Оросын Эрхүүгийн Их сургууль байгуулагдсан.
- 1959- БНМАУ-ын СнЗ-ийн орлогч дарга С.Лувсан АИХ-ын Тэргүүлэгчид ба Засгийн газрыг төлөөлөн Хятадын гүүр барилгын хэсэг ажилчдад одон медаль, жуух бичиг зэрэг шагнал гардуулсан байна. 1958 онд БНХАУ-аас БНМАУ-д эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх гэрээний дагуу хятад ажилчид Монгол Улсад гурван гүүр барьжээ.
- 1961- БНМАУ Нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн болов. БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай Аюулгүйн Зөвлөлийн санамжийг Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганаар энэ өдөр хэлэлцжээ. НҮБ-ын Ёслолын хэлтсийн дарга чуулганы танхимд “МОНГОЛ” гэсэн хаяг тавьсан суудалд манай төлөөлөгчдийг урин суулгаснаар БНМАУ НҮБ-ын 101 дэх гишүүн болсон юм.
- 1981- БНМАУ-ын ус цаг уурын албаны ерөнхий газар болон БНХАУ-ын цаг уурын газрын төв хороо хамтран “Улаанбаатар-Бээжингийн цаг уурын мэдээ солилцох болон цаг уурын мэдээний сувгийн тухай протокол”-д гарын үсэг зурав.
- 1982 -БНХАУ хүн амаа 1 тэрбум хүрлээ гэж зарласан.
- 1996- Мэгжид Жанрайсиг бурхныг шүншиглэж, аравнайлав. Их шүтээнийг анх 1913 онд бүтээсэн төрх, хэмжээгээр нь дахин бүтээж, Гандантэгчэнлин хийдэд залсан юм.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1728 — английн далайн аялагч Жэймс Кук (1779 онд нас барсан).
- 1782 — Николло Паганини (1840 нас барсан), италийн уранхийлч, хөгжмийн зохиолч.
- 1858 — Теодор Рузвельт (1919 онд нас барсан), АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч (1901—1909).
Энэ өдөр нас барагсад
[засварлах | кодоор засварлах]Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах]- Зураг, дуу бичлэг архивыг хамгаалах өдөр
- Грек - Төрийн далбааны өдөр
- Америкийн Нэгдсэн Улс - Тэнгисийн цэргийн өдөр
Commons: 10 сарын 27 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан