III Мурад

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мурад III

III Мурад (1546 оны 7 сарын 4 - 1595 оны 1 сарын 15) нь Османы эзэнт гүрний 12 дахь султан (1574 - 1595) юм. 11 дэх султан II Селимийн хүү.

Намтар[засварлах]

Эцгээ залгамжлан султан болсны дараа аугаа I Сулейманы үеэс захирагчийн албыг хашиж байсан Соколлу Мехмед Паша, мөн түүний орыг залгамжилсан хатан Сафие Султан зэрэг захирагчдын тусламжтайгаар төрийн хэргийг хөтлөн явуулдаг тогтолцоо үргэлжилсэн.

1578-1590 он хүртэл 12 жил Ираны Сефевидын угсааны ханлигтай хийсэн дайнд ялж, Гүрж, Азербайжан зэргийг эзэлсэн байна. Гэхдээ тэр амжилт нь мөн л захирагчдын ач тус байсан юм (1579 онд Соколлу Мехмед Паша хорлогдсон).

III Мурад өөрөө бол харемдээ суун, зугаацах дуртай, зугаа цэнгэлдээ улсын сан хөмрөгийг ихээр үрж, эзэнт улсын уналтыг эхлүүлсэн билээ. Тэрээр өөртөө Топкап ордны цэцэрлэгт харем бариулсан аж.

1595 онд 50 насандаа нас нөгчсөн бөгөөд бэлгийн замын халдварт өвчнөөр нас барсан гэгддэг. Түүнийг хүү III Мехмед нь залгамжилсан байна.

Өмнөх
II Селим
Османы эзэнт гүрний 12 дахь султан
1574 - 1595
Дараах
III Мехмед