I Баязид

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
I Баязид
Османы эзэнт гүрний хаан
I Bayezit.jpg
Хаанчлал 1389-1402
Төрсөн 1354/1357/1360
Төрсөн газар Эдирне эсвэл Бурса
Нас барсан 1403
Нас барсан газар Аксешир
Дараагийн хаан I Мехмед
Их хатан Девлет хатан
Бага Хатад Анжелина
Хафса хатан
Султан хатан
Оливера Деспина
Мариа
Хааны удам Эртугрул
Муса
Сулейман
Эмир Сулейман
Муса Селеби
Мехмед I Селеби
Касим
Иса
Мустафа
Улсын нэр Османы эзэнт гүрэн
Эцэг I Мурад
Эх Гүлчичек хатан

I Баязид (Осман: بايزيد الأول, тур. Beyazıt, 1354/1357/1360, Эдирне эсвэл Бурса - 1403 оны 3 сарын 8/9, Акшехир, Турк) нь Ылдирим (Осман: ییلدیرم) буюу "Аянга" хэмээх хочтой, 1389-1402 онуудад хаанчилсан, Османы эзэнт гүрний султан юм. Тэрээр түрэг гаралтай, өмнөх султан I Мурад[1][2] болон султаны эх, грек гаралтай Гүлчичек хатан[1][3] хоёрын дундаас төрсөн хүү болно.

Эрх мэдлийн эхлэл[засварлах]

Тэрээр Косовогийн тулалдааны үеэр эцэг I Мурад нь Сербийн жанжин Милош Обиличид 1389 оны 6 сарын 29-нд алагдахад хаан ширээнд суусан аж.

Нэг жилийн дараа хойд талаасаа Унгарын довтолгоонд өртөх болсон Сербиүд түүний вассаль болохыг зөвшөөрч, Сербийн Лазарь хунтайжийн охин Оливера Деспинаг хатан болгож өгсөн юм. Баязид Лазарийн хүү Стефан Лазаревичийг Сербийн удирдагч гэж хүлээн зөвшөөрч, өөртөө засан тохинох эрх олгосон байна.

Дунайн аян дайн[засварлах]

1394 онд Баязид Дунай мөрнийг гатлан, Хөгшин Мирсагийн удирдаж байсан Валахиг довтлов. Түрэгүүд тооны хувьд давуу байсан ч 1394 оны 10 сарын 10 (1395 оны 5 сарын 17?)-нд намаг балчигтай ойд болсон Ровинегийн тулалдаанд Валахичууд ялж, Баязидыг ухраан эх орноо хамгаалж чадсан байна.

Никополисын загалмайтны аян дайн[засварлах]

1394 онд Баязид Византийн эзэнт гүрний нийслэл Константонополийг бүслэв[4]. 1393-1394 онд Анадолухисари цайзыг барьж, 1395 онд хийх бүслэлтэндээ бэлджээ. Византийн хаан V Иоанн Палеологийн хүсэлтээр шинэ загалмайтны арми зохион байгуулагдсан байна. Гэвч Унгарын хаан, хожим Ариун Ромын хаан (1410 онд) болсон Сигисмундаар удирдуулсан Христийн шашинтнуудын эвсэл 1396 онд Никополисын тулалдаанд ялагдаж, загалмайтны аян дайн бүтэлгүйтсэн юм. Баязид энэ ялалтаа тэмдэглэж, Бурсад Улу Камий мечетийг бариулсан билээ.

Гэхдээ Константинополийн бүслэлт 1401 оныг хүртэл үргэлжилсэн байна. Византийн эзэн хаан тусламж эрэн хотоо орхин гарсан байсан ч Баязид зүүн зүгт Төмөрийн эзэнт гүрэнтэй байлдаж эхэлснээр Византичууд аврагдсан юм.

Доголон Төмөр ба Анкарагийн тулалдаан[засварлах]

Станислав Хлебовски, Төмөрт олзлогдсон Баязид, 1878

1400 онд Төв Азийн жанжин Доголон Төмөр Османы эзэнт гүрний вассаль түрэг аймгуудыг өөртөө нэгтгэж, Баязидтай дайтаж эхлэв. 1402 оны 7 сарын 20-нд болсон Анкарагийн тулалдаанаар Баязид Төмөрт олзлогджээ. Түүний хөвгүүд зугтааж чадсан боловч хаан ширээний төлөө хоорондоо 10-аад жил тэмцэлдсэн юм. Баязид жилийн дараа шоронд нас барсан бөгөөд амиа хорлосон гэж үздэг.

Гэрлэлт, хүүхдүүд[засварлах]

I Баязидын гэрлэлтүүд:

Баязид I-ийн хүүхдүүд:

  • Эртугрул - хүү
  • Муса - Анжелинагийн хүү
  • Сулейман, Румелийн султан 1410-1413, алагдсан - Анжелинагийн хүү
  • Эмир Сулейман (1411 онд нас барсан)
  • Муса Селеби, Румелийн султан 1410-1413 (1413 онд нас барсан) - Девлет хатны хүү
  • Султан Мехмед I (1389-1421)- Девлет хатны хүү
  • Касим - хүү
  • Иса, Анатолийн захирагч - Девлет хатны хүү
  • Мустафа, Румелийн султан (1401 онд нас барсан) - Девлет хатны хүү
  • Эрхонду - охин
  • Хунди - охин
  • Фатма - охин

Эшлэл[засварлах]

  1. 1.0 1.1 The Nature of the Early Ottoman State, Heath W. Lowry, 2003 SUNY Press, p. 153
  2. The Fall of Constantinople, Steven Runciman, Cambridge University Press, p. 36
  3. History of the Ottoman Empire and Modern Turkey, Stanford Jay Shaw, Cambridge University Press, p. 28
  4. Mango, Cyril. The Oxford History of Byzantium. 1st ed. New York: Oxford UP, 2002. p. 273-4
  5. http://www.geneall.net/W/per_page.php?id=533064
  6. http://www.geneall.net/W/per_page.php?id=533080

Мөн үзэх[засварлах]

Гадаад холбоосууд[засварлах]

Wikimedia Commons has media related to I Баязид.
Өмнөх
I Мурад
Османы эзэнт гүрний султан
1389-1402
Дараах
I Мехмед