Төмөрийн эзэнт гүрэн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Төмөрийн эзэнт гүрэн хамгийн том нутагтай байх үеийн газрын зураг

Төмөрийн эзэнт гүрэн бол XIV-XV зууны үед Мавереннахр, Иран, Кавказын өвөр бэлд оршин тогтнож байсан улс юм. Энэ улсыг Монголын Барулас овгийн эмир Төмөр байгуулжээ. Төмөрийн эзэнт гүрний хаад нь Өгэдэй хааны угсааны Сюрьгатмишь, Махмуд нар байв. Эдгээр хаадыг доголон Төмөр өргөмжилсөн бөгөөд ямар ч эрх мэдэлгүй бэлгэ тэмдгийн шинжтэй хаад байсан юм. Улсын бүх эрхийг Төмөр атгах бөгөөд эмир цолтойгоор улсаа удирдаж байжээ. Доголон Төмөрийн нас барсны дараа Төмөрийн эзэнт гүрэн эзлэгдсэн орнуудын ард түмний бослого, дотоодын тэмцлээс болж задран бутарчээ. XV зууны дунд үед Алтан ордны улсаас нүүж ирсэн Үзбекүүд доголон Төмөрийн угсааныхныг бут цохисноор Төмөрийн эзэнт гүрэн бүрмөсөн мөхжээ.

Агуулга

Гарал үүсэл [засварлах]

Төмөрийн эзэнт гүрний үүсэл нь Монголын нүүдэлчин аймаг Барласаас улбаатай бөгөөд тэд Чингис хааны армийн бүрэлдэхүүнд багтан тулалдаж явжээ.[1][2][3] Монголчууд Төв Азийг эзэлсний дараа Барлас аймгийнхан Туркестан (хожим Могулистан - "Монголчуудын орон" гэгдэх болсон)-д суурьшиж, нутгийн Түрэгүүд болон Түрэг хэлтнүүдтэй холилдсон тул Төмөрийн үеийн Барласууд хэл, ахуйн хувьд бараг Түрэгжсэн байсан гэж хэлэхэд болно.

Түүнчлэн Исламын шашинд орсон Төв Азийн Түрэг, Монгол угсаатнууд Исламын шашин дэлгэрэхээс өмнө Төв Азид ноёрхож байсан Персийн утга зохиол, өндөр соёлын нөлөөнд орсон байжээ[4]. Персийн утга зохиол нь Төмөрийн эзэнт гүрний элит хэсгийнхний Перс-Исламын соёлд ижилсэх арга хэрэгсэл нь байсан юм.[5]

Байгуулагдсан нь [засварлах]

Гол өгүүлэл: Доголон Төмөр

Төмөр Мавереннахр буюу Трансоксаниа (одоогийн Төв Ази) болон Хорасан (одоогийн Иран, Афганистан, Узбекистан, Тажикистан, Туркменистан)-ы ихэнх хэсгийг 1363 оноос эхлэн янз бүрийн талуудтай эвсэн (Самаркандтай 1366, Балхтай 1369 онд) мэдэлдээ оруулж, 1370 он гэхэд захирагчаар нь хүлээн зөвшөөрөгджээ. Албан ёсоор бол Монголын Цагадайн улсын нэрээр үйл ажиллагаа явуулж байсан Төмөр Трансоксаниа, Хорезмыг дагаар оруулж, 1380 онд баруун тийш аян дайн хийв. 1389 онд Картидуудыг Хератаас үлдэн хөөж, 1382 оноос Персийн нутаг руу түрж эхэлжээ (Исфаханыг 1387 онд эзэлж, 1393 онд Музаффаридуудыг Ширазаас зайлуулж, Жалайридуудаас Багдадыг авсан). 1394/95 онд тэр Алтан Орд руу довтолж, Кавказад өөрийн засаглалыг тогтоон, улмаар 1398 онд одоогийн Пакистан, Энэтхэгийн нутаг дахь Мултан, Дипалпурыг дагаар оруулжээ.

1400/01 онд Алеппо, Дамаск, зүүн Анатолиаг эзлэн авч, 1401 онд Багдадыг сүйтгэж, 1402 онд Османуудаас Анкараг булаан авав. Тэр Самаркандыг гол нийслэлээ болгосон бөгөөд түүний аян дайнаар ойролцоогоор 17 сая хүн үрэгдсэн гэдэг.[6]

1506 онд Төмөрийн эзэнт гүрэн унасны дараа аавын талаасаа Төмөрийн, ээжийн талаасаа Чингис хааны удмын Бабур 1526 онд Афганистан, Энэтхэгт Моголын эзэнт гүрэнг байгуулсан түүхтэй. 17-р зуун гэхэд Моголын эзэнт гүрэн Энэтхэгийн ихэнх нутгийг хяналтдаа байлгаж байсан боловч 18-р зуунд хүч нь суларчээ. 1857 онд Моголын эзэнт гүрнийг Британийн эзэнт гүрэн бутлаж, II Бахадур Шах Бирм рүү зугтсанаар Төмөрийн эзэнт гүрэн бүрмөсөн мөхсөн гэж үзэж болно.

Төмөрийн эзэнт гүрний явуулсан дайн тулаануудын үр дүнд Персийн соёлын төв нь Самарканд, Херат болон хувирч, Төмөрийн эзэнт гүрний хүч чадлын билэг тэмдэг болон мандаж байв.[7]

Соёл [засварлах]

Төмөрийн эзэнт гүрэн нь хэдийгээр Түрэгжсэн Монгол[8] угсааны Барлас овгоос гаралтай ч Туркестан, Хорасанд суурьшиж, Персийн соёлыг нэвтрүүлж[9], Исламын шашинд орсон улс байлаа. Иймээс Төмөрийн эзэнт гүрнийг Түрэг-Монгол гаралтай, Персийн утга зохиол, урлаг, соёл бүхий[4][4][10] хос шинж чанартай улс байсан[7] гэж хэлж болно.

Эшлэл [засварлах]

  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named EI
  2. "Timur", The Columbia Encyclopedia, Sixth Edition, 2001-05 Columbia University Press, (LINK)
  3. "Consolidation & expansion of the Indo-Timurids", in Encyclopædia Britannica, (LINK)
  4. 4.0 4.1 4.2 B. Spuler, "Central Asia in the Mongol and Timurid periods", published in Encyclopædia Iranica, Online Edition, 2006/7, (LINK): "... Like his father, Olōğ Beg was entirely integrated into the Persian Islamic cultural circles, and during his reign Persian predominated as the language of high culture, a status that it retained in the region of Samarqand until the Russian revolution 1917 [...] Ḥoseyn Bāyqarā encouraged the development of Persian literature and literary talent in every way possible ..."
  5. David J. Roxburgh. The Persian Album, 1400-1600: From Dispersal to Collection. Yale University Press, 2005. pg 130: "Persian literature, especially poetry, occupied a central in the process of assimilation of Timurid elite to the Perso-Islamicate courtly culture, and so it is not surprising to find Baysanghur commissioned a new edition of Firdawsi's Shanama
  6. Selected Death Tolls: Timur Lenk (1369–1405)
  7. 7.0 7.1 "Timurids", The Columbia Encyclopedia (Sixth ed.), New York City: Columbia University, <http://www.bartleby.com/65/ti/Timurids.html> (retrieved on 2006-11-08)
  8. M.S. Asimov & C. E. Bosworth, History of Civilizations of Central Asia, UNESCO Regional Office, 1998, ISBN 92-3-103467-7, p. 320: "... One of his followers was [...] Timur of the Barlas tribe. This Mongol tribe had settled [...] in the valley of Kashka Darya, intermingling with the Turkish population, adopting their religion (Islam) and gradually giving up its own nomadic ways, like a number of other Mongol tribes in Transoxania ..."
  9. Lehmann, F., "Zaher ud-Din Babor — Founder of Mughal empire", Encyclopædia Iranica (Online ed.), New York City: Columbia University Center for Iranian (Persian) Studies, <http://www.iranica.com/newsite/search/searchpdf.isc?ReqStrPDFPath=/home/iranica/public_html/newsite/pdfarticles/v3_articles/babor_zahir-al-din_mohammad&OptStrLogFile=/home/iranica/public_html/newsite/logs/pdfdownload.html> (retrieved on 2006-11-07)
  10. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Muhakamat_Al-Lughatain