Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2012-47

Райан Жозеф Гиггз (Англи: Ryan Joseph Giggs, 1973 оны арваннэгдүгээр сарын 29-нд төрсөн) нь Уэльсийн хөлбөмбөгчин бөгөөд Манчестер Юнайтед багтай бүхий л амьдралаа холбосон домогт тоглогч юм.

Гиггз нь Английн хөлбөмбөгийн хэд хэдэн түүхэн амжилтыг тогтоосон тоглогч билээ. 2009 оны тавдугаар сарын 16-нд тэргүүн лигийн 11 дэх түрүүгээ авсанаараа анхны түүхэн тоглогч болж байв. Гиггз идэр насандаа «Английн Оны шилдэг Залуу тоглогчийн» шагналыг хоёр удаа хүртэхдээ дараалан хүртсэн нь (1992 болон 1993 он), түүнчлэн 1992 оноос зохион байгуулагдах болсон Премьер лигийн бүхий л улирлын тоглолтуудад оролцон, улирал алгасалгүй гоолдсон цорын ганц тоглогч болсон билээ. (Бүрэн эхээр нь унших...)