Райан Гиггз

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Райан Гиггз
Giggs PL trophy.jpg
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Райан Жозеф Гиггз
Өндөр 5 ft 11 in (1.80 м)
Тоглодог байрлал Хагас хамгаалагч
Клубийн мэдээлэл
Одоогийн клуб АнглиМанчестер Юнайтед
Дугаар 11
Залуучуудын баг
1985–1987 АнглиМанчестер Сити
1987–1990 АнглиМанчестер Юнайтед
Насанд хүрэгчдийн баг*
Он Баг Гараа (Гоол)
1990– АнглиМанчестер Юнайтед 600 (109)
Үндэсний шигшээ
1990 УэльсУэльс
(21-ээс доошхи нас)
1 (0)
1991–2007 УэльсУэльс 64 (12)
* Насанд хүрэгчдийн багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог зөвхөн дотоодын лигтэй уялдуулсан. Сүүлд шинэчилсэн: 22:13, 2011 оны 1 сарын 4 (UTC).
† Гараа (Гоол).

Райан Жозеф ГиггзOBE[1] (англ. Ryan Joseph Giggs, 1973 оны арваннэгдүгээр сарын 29-нд төрсөн) нь Уэльсийн хөлбөмбөгчин бөгөөд Манчестер Юнайтед багтай бүхий л амьдралаа холбосон домогт тоглогч юм.

Гиггз нь Английн хөлбөмбөгийн хэд хэдэн түүхэн амжилтыг тогтоосон тоглогч билээ. 2009 оны тавдугаар сарын 16-нд тэргүүн лигийн 11 дэх түрүүгээ авсанаараа анхны түүхэн тоглогч болж байв. Гиггз идэр насандаа «Английн Оны шилдэг Залуу тоглогчийн» шагналыг хоёр удаа хүртэхдээ дараалан хүртсэн нь (1992 болон 1993 он), түүнчлэн 1992 оноос зохион байгуулагдах болсон Премьер лигийн бүхий л улирлын тоглолтуудад оролцон, улирал алгасалгүй гоолдсон цорын ганц тоглогч болсон билээ.

Гиггз сүүлийн 20 жилд зохиогдсон дотоодын болон тив хоорондын томоохон тэмцээнүүдэд бүгдэд нь оролцсон тул түүнтэйгээ хамтатгаад УЕФА Аваргуудын Лигийн 11 улирлын тэмцээнд оролцсон анхны тоглогч болсоныг нь үнэлэн «Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооноос» 2007 онд түүнийг «зууны шилдэг багийн бүрэлдэхүүнд» нэрлэсэн юм.[2] Юнайтедийн бүрэлдэхүүнд лигт 11 түрүүлсэнээс гадна «Лигийн цомд» гурвантаа түрүүлсэн гэх амжилтаараа мөн л түүхэн амжилтын эзэн болсон юм. 2008 оны тавдугаар сарын 21-нд болсон 2008 оны УЕФА Аваргуудын Лигийн шигшээ тоглолтын үеэр Гиггз сэр Бобби Чарльтоны Манчестер Юнайтедийн бүрэлдэхүүнд хийсэн 758 гарааны тоог давж байв.[3]

Тэрээр Уэльсийн шигшээ багт 1991-2007 оны хооронд тоглож байсан бөгөөд 2007 оны зургаадугаар сарын 2-нд зодог тайлж шигшээ багаасаа хамгийн эрт зодог тайлсан тоглогчоор нэрлэгдэж байсан гэх мэт Гиггзтэй холбоотой бахархмаар болон сонин содон амжилтууд, үзүүлэлтүүд олон бий.

Олон улсын гоолууд[засварлах]

# Хэзээ Хаана Өрсөлдөгч Оноо Үр дүн Тэмцээн
1 1993 - 3 - 31 Кардифф, Уэльс  Бельги 2–0 Хожил 1998 оны ДАШТ-ий .сон
2 1993 - 9 - 8 Кардифф, Уэльс  Чех 2–2 Тэнцээ 1998 оны ДАШТ-ий .сон
3 1994 - 9 - 7 Кардифф, Уэльс  Албани 2–0 Хожил 1996 оны ЕАШТ-ий .сон
4 1996 - 6 - 2 Серрваье, Сан-Марино  Сан-Марино 5–0 Хожил 1998 оны ДАШТ-ий .сон
5 1997 - 11 - 11 Брюссель, Бельги  Бельги 2–3 Хожигдол 1998 оны ДАШТ-ий .сон
6 1999 - 9 - 4 Минск, Беларусь  Беларусь 2–1 Хожил 2000 оны ЕАШТ-ий .сон
7 2000 - 3 - 29 Кардифф, Уэльс  Финланд 1–2 Хожигдол Нөхөрсөг тоглолт
8 2003 - 3 - 29 Кардифф, Уэльс  Азербайжан 4–0 Хожил 2004 оны ЕАШТ-ий .сон
9 2005 - 10 - 8 Белфаст, Хойд Ирланд  Хойд Ирланд 3–2 Хожил 2006 оны ДАШТ-ий .сон
10 2005 - 10 - 12 Кардифф, Уэльс  Азербайжан 2–0 Хожил 2006 оны ДАШТ-ий .сон
11 2005 - 10 - 12 Кардифф, Уэльс  Азербайжан 2–0 Хожил 2006 оны ДАШТ-ий .сон
# 2006 - 5 - 21 Билбао, Испани  Баск 1–0 Хожил үзүүлэх тоглолт
12 2007 - 3 - 28 Кардифф, Уэльс  Сан-Марино 3–0 Хожил Евро-2008 тэмцээний .сон
Райан Гиггз, 2006 он
Гиггз Манчестер Сити багийн эсрэг тоглолтонд, 2008 оны хоёрдугаар сар.

Үзүүлэлтүүд[засварлах]

Баг Улирал Лиг АХХ-ны цом Лигийн цом Европ Бусад[4] Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Манчестер Юнайтед 1990–91 2 1 0 0 0 0 0 0 0 0 2 1
1991–92 38 4 3 0 8 3 1 0 1 0 51 7
1992–93 41 9 2 2 2 0 1 0 0 0 46 11
1993–94 38 13 7 1 8 3 4 0 1 0 58 17
1994–95 29 1 7 1 0 0 3 2 1 0 40 4
1995–96 33 11 7 1 2 0 2 0 0 0 44 12
1996–97 26 3 3 0 0 0 7 2 1 0 37 5
1997–98 29 8 2 0 0 0 5 1 1 0 37 9
1998–99 24 3 6 2 1 0 9 5 1 0 41 10
1999–2000 30 6 0 0 11 1 3 0 44 7
2000–01 31 5 2 0 0 0 11 2 1 0 45 7
2001–02 25 7 1 0 0 0 13 2 1 0 40 9
2002–03 36 8 3 2 5 0 15 5 0 0 59 15
2003–04 33 7 5 0 0 0 8 1 1 0 47 8
2004–05 32 5 4 0 1 1 6 2 1 0 44 8
2005–06 27 3 2 1 3 0 5 1 0 0 37 5
2006–07 30 4 6 0 0 0 8 2 0 0 44 6
2007–08 31 3 2 0 0 0 9 0 1 1 43 4
2008–09 28 2 2 0 4 1 11 1 2 0 47 4
2009–10 26 5 1 0 2 1 3 1 1 0 32 7
2010–11 12 1 1 1 1 0 3 0 1 0 18 2
Бүгд 600 109 66 11 37 9 135 28 18 1 856 157

2011 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар[5]

[6]

Гиггз Уэльсийн шигшээг ахлан Бразилийн шигшээн эсрэг тоглох гэж буй нь, 2006 оны есдүгээр сар.
Уэльсийн шигшээ баг
Огноо Гараа Гоол
1991 2 0
1992 3 0
1993 6 2
1994 1 1
1995 3 0
1996 3 1
1997 3 1
1998 1 0
1999 3 1
2000 4 1
2001 4 0
2002 5 0
2003 7 1
2004 3 0
2005 6 3
2006 5 0
2007 4 1
Бүгд 63 12

Шагналууд[засварлах]

Манчестер Юнайтед[засварлах]

Хувийн[засварлах]

  • BBC телевизийн Спортын Оны алдартан: 2009
  • «Мэргэжлийн Хөлбөмбөгчдийн Холбооны» Оны шилдэг тамирчин: 2009
  • «Мэргэжлийн Хөлбөмбөгчдийн Холбооны» Оны шилдэг залуу тоглогч: 1992, 1993
  • сэр Мэтт Басбигийн нэрэмжит Оны шилдэг тоглогч: 1997–98
  • Bravo Award: 1993
  • BBC телевизээс шалгаруулсан Уэльсийн Спортын Оны алдартан: 1996, 2009
  • Арван улирлын шагнал (1992–93 оны улирлаас 2001–02)
  • Уэльсийн Оны шилдэг тамирчин: 2006
  • Премьер лигийн Сарын онцлох тоглогч: 1993 оны IX сар, 2006 оны VIII сар, 2007 оны II сар
  • Зууны шилдэг баг: 2007
  • Мэргэжлийн Хөлбөмбөгчдийн Холбооны Оны шилдэг баг: 1993, 1994, 1995, 1996, 1998, 2001, 2007, 2009
  • Улирлын Онцлох гоол: 1999
  • Английн хөлбөмбөгийн Алдрын танхим: 2005

Эшлэл[засварлах]

  1. "OBE honour for United hero Giggs", London: BBC News, 11 December 2007. 20 November 2008-нд авсан. 
  2. Teams of the Century. 5 September 2007-д хандсан.
  3. "Spot-on Giggs overtakes Charlton", London: BBC Sport, 21 May 2007. 20 November 2008-нд авсан. 
  4. АХХ-ны Коммунити Шиелд, УЕФА-гийн Супер цом, Тив хоорондын цом, ФИФА Клубүүдйин ДАШТ
  5. Endlar, Andrew. Ryan Giggs. StretfordEnd.co.uk. 26 September 2010-д хандсан.
  6. http://www.national-football-teams.com/v2/player.php?id=7473

Холбоос[засварлах]

Wikimedia Commons has media related to Ryan Giggs.