Абрахам де Муавр
Харагдац
| Абрахам де Муавр | |
|---|---|
Абрахам де Муавр | |
| Төрсөн огноо | 5 сарын 26, 1667 Витри-ле-Франсуа, Шампэйн, Франц |
| Нас барсан огноо | 27 11 сарын 1754 (87 насалсан) Лондон, Англи |
| Оршин суугаа улс | |
| Үндэс | |
| Салбар | Математикч |
| Төгссөн сургууль | Саумурын Академи Харкурын Коллеж |
| Эрдмийн ажлын зөвлөх | Жак Озанам |
| Алдаршсан зүйл | Де Муаврын томъёо Де Муавр-Лапласын теорем |
| Нөлөөлөл | Исаак Ньютон |
Абрахам де Муавр (Франц: Abraham de Moivre, 1667 оны 5 сарын 26-нд Францын Шампэйн мужийн Витри-ле-Франсуа-д төрж, 1754 оны 11 сарын 27-нд Английн Лондонд нас барсан) нь Францын математикч, комплекс тоо ба тригонометрийн холбоог илтгэсэн де Муаврын томъёо болон нормаль тархалт, магадлалын онолын судалгааны ажлуудаараа алдаршсан эрдэмтэн юм. Тэрээр Исаак Ньютон, Эдмунд Халли, Жэймс Стирлинг нартай нөхөрлөдөг байв.
Де Муаврын магадлалын онолоор бичсэн Боломжийн сургаал хэмээх ном нь мөрийтэй тоглоомчдод ихээхэн үнэлэгддэг аж. Де Муавр мөн n-р Фибонначчийн тооны φ-гийн n зэргээр илэрхийлсэн дөхөлтийг гаргаж авдаг Бинэгийн томъёог анх олсон хүн билээ.