Агаарын спорт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Агаарын спорт нь тэсвэр, тэвчээр, эр зоригийн шалгуурыг шалгасан эрсдэлтэй спортын төрөлд багтдаг Экстрим спортын ангилалд ордог спорт мөн. Дотроо хэд хэдэн төрөлд хуваагдана:

  1. Агаарын бөмбөлөгний спорт
  2. Дельтаплан ба Параглайдерын спорт
  3. Нисдэг тэрэгний спорт
  4. Нисэх загварын спорт
  5. Онгоцны спорт
  6. Планерийн спорт
  7. Шүхрийн спорт
  8. Хэт хөнгөн онгоц ба Парамоторын спорт

Дэлхийн Агаарын Спортын Холбоо(FAI)-ноос (Fédération Aéronautique Internationale) ДАШТ, Тивийн АШТ, Дэлхийн цомын цуврал тэмцээн, Дэлхийн Агаарын Тоглолт зэрэг тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулдаг. Нисэх загварын спортоор 2015 оны ДАШТэмцээнээс хувийн амжилтаар Монгол улсын гавьяат тамирчин Мижиддоржийн Гонгор түрүүлж алтан медаль, мөн тус тэмцээнээс багийн амжилтаар мөнгөн медаль, Азийн АШТэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалийг тус тус хүртэж багаараа түрүүлж байсан.

Гадаад холбоос[засварлах | edit source]

Викимедиа зургийн сан:
«Агаарын спорт»