Jump to content

Агваанданзанням

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Агваанданзанням — "Жанжин чойрын хувилгаан" хэмээн алдаршсан "Баруун чойрын" ловон лам. Цэцэн хан аймгийн Боржигон цэцэн вангийн хошуу, өнөөгийн Дундговь аймгийн Баянжаргалан суманд төржээ. Бага наснаасаа хошууныхаа "Баруун чойрын хийдэд" лам болж, судар тарнийн гүн ухаанд суралцаад гавж аграмба цол хүртэж байсан. Ловон ламтны авах гээхийн ёсыг сургасан шүлгүүд их алдаршсан бөгөөд Түвд хэлээр туурвисан нэгэн боть зохиол нь бидний үе хүртэл уламжлагдан иржээ.