Адъяахүүгийн Санчир
Санлиг-гэлэнгийнхэн овогт Адъяахүүгийн Санчир (* 1991 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сум) нь соёлын биет бус өв тээгч монголын морин хуурч юм. 2001 оноос аав Ц.Адъяахүүгээс удмын хуураа өвлөн авч 4 дэх үеийн соёлын биет бус өв тээгч болсон. 2007 онд ЕБС-иа төгсөж Соёлын дээд сургуульд элсэн суралцаж байгаад 2010 онд СУИС-д шилжин суралцсан. 2011 оноос Алтай хамтлагийн ахлагчаар ажиллаж байсан, тус хамтлагийн морин хуурч.
Уран бүтээлчийн онцлог |
---|
'А. Санчир нь 4 дэх үеийн соёлын биет бус өв тээгч юм.' |
1-р үе: Өвөг эцэг Д. Жанчивсэнгээ нь сайн ноён хан аймгийн сайн ноёны хошууны Сайн ноён хан Намнансүрэнгийн хуурч байсан.
2-р үе: 1920 оны эхээр өөрийн төрсөн дүү Чойвийгийн хүү Өвөрхангай аймгийн Улаан гэрийн урилга дуучин, жүжигчин Лодойсамбын Шаравт (1914-1954) удам дамжсан морин хуураа өвлүүлэн заасан.
Лодойсамбын бага хүү Л. Цэдэв (1930-2002) нь 5 настайгаасаа хуур татаж сурсан тул удмын хуурыг өвлөснөөр сайн ноён хошууны хуурчын удмыг албан ёсоор өвлөгч болсон билээ.
3-р үе: Алдарт хуурч Лодойсамын Цэдэв нь өөрийн 2-р хүү Ц. Адъяахүүд (1961 онд төрсөн) удам дамжсан хуураа өвлүүлсэн.
4-р үе: Удам дамжсан морин хуурч, хөгжмийн багш Ц. Адъяахүү өөрийн бага охин А. Санчирд удмын хуураа өвлүүлснээр 4 дэх үеийн соёлын биет бус өв тээгч юм.