Jump to content

Айбекс-Моламын хэрэг буюу Монгол улсын гадаад худалдаа, агаарын орон зайг худалдсан хэрэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Айбекс-Моламын хэрэг нь 1995 онд Монгол улсын газар нутгийг Айбекс гэдэг группт 90 жилийн хугацаатай концессээр олгох мөн Молоам гэгч группт Монгол улсын агаарын орон зай, гадаад худалдааны эрхийг 60 жилийн хугацаатай олгох тухай гэрээнүүд бөгөөд эдгээрийг тухайн үеийн Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд П.Жасрай нарын зөвшөөрлөөр байгуулсан байна.

Айбексийн гэрээ

[засварлах | кодоор засварлах]

Айбекс группэд Монгол улсын газар нутаг, тэр дотроо байгалийн баялаг бүхий бүх нутгийг 90 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр Засгийн Газар шийдэж, гэрээ байгуулан гарын үсэг зурцгаасан байлаа. Тэр группийг төлөөлж арабын нэгэн шейх, Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлж тухайн үед Хууль зүй дотоод хэргийн дэд сайд асан, одоо Үндсэн хуулийн цэцийн Сугар тус тус гарын үсэг зурсан байна. Гэрээний дагуу Айбекс групп нь 90 жилийн хугацаанд Монголын бүх газар нутгийн хэмжээнд Байгалийн баялаг ашиглах асуудал дээр хариуцах бөгөөд энэ тухай хүссэн бүх хүн зөвхөн энэ группээс зөвшөөрөл, лицензээ авахаар заасан байжээ.

Малайзийн Молам группэд Монголын агаарын бүх орон зайг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрээг 1995 онд Засгийн Газар байгуулж, гэрээнд тухайн үеийн Дэд бүтцийн сайд Сандалхаан гарын үсэг зурсан байдаг. Гэрээ хэрэгжсэн бол Монголын тэнгэр тэр чигтээ Моламийн мэдэлд очиж, гадаадын онгоц дайран өнгөрөх, телевиз, радио, гар утасны шугам, сүлжээг ашиглах бүх зөвшөөрөл мөн л Моламын гарт төвлөрөх байв.

Гэрээнүүд цуцлагдсан нь

[засварлах | кодоор засварлах]

Энэ үед сөрөг хүчин байсан МСДН-ынхан ноцтой гэхэд ч дэндүү багадах энэ үйлдлийг сөхөн гаргаж, хэвлэл мэдээлээр цацан, УИХ, Ерөнхийлөгч, ҮАБЗ-д хүртэл хандан байж цуцлуулсан байна.