Jump to content

Айра Нельсон Дэвенпорт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Айра Нельсон Дэвенпорт
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Айра Нельсон Дэвенпорт
Төрсөн огноо 1887 оны 10 сарын 13 (1887-10-13)
Нас барсан огноо 1941 оны 7 сарын 17
(53 насалсан)
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байр Стокхольм 1912 800 м

Айра Нельсон Дэвенпорт (Англи: Ira Nelson Davenport, 1887 оны 10 сарын 13 – 1941 оны 7 сарын 17) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, бэйсболчин бөгөөд 1912 оны зуны олимпын хүрэл медальт тамирчин юм.

Шведийн Стокхольм хотод зохиогдсон тус олимпод Дэвенпорт 800 метрийн гүйлтэд хүрэл медаль хүртсэн бол 400 метрийн гүйлтэд хагас шигшээ шатнаас хасагджээ.

Түүнчлэн үзүүлэх тоглолтын хувиар олимпын хөтөлбөрт багтсан бэйсболын төрөлд АНУ-ын шигшээ багт багтаж тоглосон юм.

Тэрээр 1910 онд Чикагогийн Их Сургуулийг төгссөн бөгөөд мөн жилээ 440 ярдын гүйлтийн дэлхийн дээд амжилтыг тогтоосон (48.8 секунд).

Дэвенпорт оюутан байхдаа мөн америк хөлбөмбөгөөр хичээллэдэг байсан. Хожим Айова муж улсын Дубук хотод суурьшиж, тэндхийн Лорас Коллежийн америк хөлбөмбөгийн багийг дасгалжуулж байжээ.