Айяшири гүнж

(Айшир гүнж-с чиглүүлэгдэв)

Айяшири гүнж (хятадаар:爱牙失里) бол Юань улсын гүнж бөгөөд Төмөр Өлзийт хааны охин юм. Түүнийг Онгуд аймгийн Кургуз хүргэнтэй гэрлүүлжээ. Хожим нь Кургуз хүргэн Жао ван цол хүртэхэд Айяшири гүнжид Жао гуо гүнж цол, нөгөө эхнэр Худадамиши гүнжид Жао гуо их гүнж цол тус тус соёрхожээ.

Холбоотой өгүүлэл[засварлах | кодоор засварлах]