Алгаагийн Мягмаржав

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Mongolian traditional wrestling ttf.svg Алгаагийн Мягмаржав
Төрсөн өдөр 1990 оны 7 сарын 17 (1990-07-17)
(одоо 29 настай)
Төрсөн газар Монгол улсын Хөвсгөл
аймгийн Бүрэнтогтох сум
Алдар цол
Бөхийн цол Аймгийн харцага
Цол ахисан он жил
Аймгийн начин 2014
Аймгийн харцага 2017

Алгаагийн Мягмаржав нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, Үндэсний бөхийн аймгийн харцага цолтой бөх.

Наадмын амжилт[засварлах | edit source]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат аймгийн заан Эрдэнэжавын Саранбаатараар нэг Ховд аймгийн Мянгад сумын харьяат улсын харцага Ганбатын Алтангэрэлээр хоёр давж гурвын даваанд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат улсын начин Маналсүрэнгийн Эрдэнэбатад өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | edit source]

д\д Амжилт Бөхийн тоо
2014[1] Хөвсгөл аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 512
2017 Хөвсгөл аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн " Аймгийн харцага цол хүртсэн. 256

Эшлэл[засварлах | edit source]

  1. 2014 оны Хөвсгөл аймгийн баяр наадамд хүчит 512 бөх барилдан аймгийн хурц арслан хоёр, аймгийн заан хоёр, аймгийн харцага хоёр, аймгийн начин найм төрөн гарсан билээ. Харин МҮБХ тус наадмыг бөхийн тоо хэтрүүлсэн мөн дүрмийн бус наадам хэмээн үзэж аймгийн начин цол хүртсэн бөхчүүдийн цолыг хураан аймгийн харцага цол хүртсэн бөхчүүдийг тав, аймгийн заан цол хүртсэн бөхчүүдийг зургаа аймгийн арслан цол хүртсэн бөхийг найм давсанаар тооцон амжилт эрэмбийг оруулсан юм. 2019 оны эхээр МҮБХ-ноос шийдвэр гарган тус наадамд шөвгөрсөн амжилтуудыг сэргээн олгосноор А.Мягмаржавд тав давсан шөвөг нэмсэн билээ.