Jump to content

Александр Васильевич Попов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Александр Попов (орос. Александр Васильевич Попов, 1808—1865) - Оросын Дорно дахин судлаач, монгол судлаач.

1808 онд Оросын Эзэнт гүрний Саратов мужийн Царицын (өнөөгийн Волгоград) хотод төрсөн. Тэрбээр Астрахань мужийн бага сургуульд, дараа нь Астраханийн гимназид перс, татар хэл сурч судалж байжээ.

1822-1825 онуудад тэрбээр Казанийн гимназид суралцаж төгсчээ. Улмаар Казанийн Их Сургуульд үргэлжлүүлэн суралцаж, 1828 онд жинхэнэ оюутны зэрэгтэй төгсөж, Зүүн Сибирьт хуваарилагдсан байна. Тэрбээр хэдэн жилийн турш буриадуудын дунд амьдарч монгол, төвөд хэл судалсан байна.

1833 оны 6-р сард Оросын Эзэн хааны Шинжлэх ухааны академид монгол уран зохиолын тусгай шалгалт өгч, Казанийн их сургуульд хуваарилагдаж ирээд, Казанийн 1-р гимназид монгол хэлний багшаар ажиллаж байсан.

1835 онд түүнийг монгол хэлний тэнхимийн профессороор батлан томилжээ. 1836 онд "Монгол уншигч" (2 цагийн дотор - Казань, 1836) хэвлүүлснийхээ төлөө тэрбээр 4-р зэргийн Гэгээн Станиславын одон хүртэв.

1838 онд тэрээр Халимагийн тал нутгаар аялж, монгол, халимаг гэсэн хоёр хэлийг харьцуулан судласан байна. 1844 оноос Казанийн теологийн академид монгол, халимаг хэл заажээ.

1846 оны 7-р сарын 23-аас хойш Казанийн их сургуулийн жирийн профессор. 1849 онд "Халимаг хэлний дүрмийн" зохиолыг хэвлүүлсний төлөө Демидовын бүрэн шагналыг хүртжээ.

1859 онд тэрбээр жинхэнэ Төрийн зөвлөх цолтой байжээ. 1860 онд Баруун Сибирийн сургуулиудын байцаагчаар томилогдсон. Ариун Синодын нэрийн өмнөөс А.Попов Оросын үнэн алдартны шашны номнуудын монгол хэлээрх орчуулгыг хянадаг байжээ.

Тэрбээр тэтгэвэртээ гараад Казань хотод 1865 онд нас баржээ.

Хэвлүүлсэн ажил:

[засварлах | кодоор засварлах]
  • «Монгольская хрестоматия со словарем к ней» (Казань, 1836)
  • «Арифметика» (для калмыков и бурят, на монгольском яз.; Казань, 1837)
  • «Краткие замечания о приволжских калмыках» (Санкт-Петербург: тип. Имп. Акад. наук, 1839)
  • «Грамматика калмыцкого языка» (Казань, 1847)