Алехандро Майоркас
Алехандро Николас Майоркас (англ. Alejandro Nicholas Mayorkas; 1959 оны 11-р сарын 24-нд Кубын Хавана хотод төрсөн) нь Куба гаралтай америкийн хуульч, төрийн зүтгэлтэн. 2021 оны 2-р сарын 2-ноос 7 дахь АНУ-ын Дотоод аюулгүй байдлын сайд юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1959 онд Хавана хотод Польш, Турк, Румынаас ирсэн цагаачдын еврей гэр бүлд төрсөн. 1960 оны сүүлээр тэрээр эцэг эх, эгчийнхээ хамт Кубын хувьсгалын дараа улс төрийн дүрвэгсдийн хувиар АНУ руу цагаачилжээ.
Тэдний гэр бүл эхлээд Майамид амьдарч, дараа нь Лос Анжелес руу нүүжээ.
Беркли дэх Калифорнийн их сургууль (1981), Лойола Мэримоунтын их сургуулийг (1985) хуульч мэргэжлээр төгссөн.
Майоркас хуулийн сургуулиа төгсөөд АНУ-ын Прокурорын туслахаар ажиллаж байсан бөгөөд ерөнхийлөгч Билл Клинтон, Жорж У. Буш нарын засаг захиргааны үед Лос Анжелес дахь Калифорнийн төв дүүргийн Прокуророор томилогдсон бөгөөд тэрээр өндөр түвшний эрүүгийн мөрдөн байцаалтуудыг удирдаж байжээ.
Барак Обама Ерөнхийлөгч байхдаа түүнийг АНУ-ын иргэншил, цагаачлалын Албаны захиралаар (USCIS) томилж байжээ.
2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден өөрийн засаг захиргаанд Дотоодын аюулгүй байдлын сайдын албан тушаалыг авна гэж мэдэгдэв. 2021 оны 2-р сарын 2-нд АНУ-ын Сенатын санал хураалтаар А.Майоркасыг баталсан байна. Санал хураахад 57 сенатор түүний нэрийг дэмжиж, 42 нь эсрэг санал өгсөн ажээ.
Майоркас бол АНУ-ын Дотоод Аюулгүй байдлын сайд болсон анхны Латин Америкт төрсөн цагаач хүн юм.