Алойс Альцхаймер
Алойс Альцхаймер | |
---|---|
![]() Алойс Альцхаймерын дурсгалын самбар | |
Төрсөн огноо | 1864 оны 6 сарын 14 Марктбрайт, Бавари |
Нас барсан огноо | 1915 оны 12 сарын 19 Бреслау, Герман (одоогийн Вроцлав, Польш) |
Салбар | Невропатологи |
Байгууллага | Майны Франкфурт Хотын Сэтгэл Мэдрэлийн Эмнэлэг |
Төгссөн сургууль | Тюбингений их сургууль Вюрцбургийн их сургууль |
Алдаршсан зүйл | "Хожуу үеийн мартамхай өвчин" (Альцхаймерын өвчин)-ийн тухай анх мэдээлсэн |
Алойсиус "Алойс" Альцхаймер, (герм. Aloysius "Alois" Alzheimer; 1864 оны 6 сарын 14 – 1915 оны 12 сарын 19) нь Германы сэтгэл мэдрэлийн эмч, невропатологич бөгөөд Эмил Крэпелинтэй хамтран ажилладаг эрдэмтэн байв. Тэрээр Вюрцбургийн анагаахын мэргэжил эзэмшиж Франкфуртад амьдарч ажиллаж байжээ. Тэрээр "хожуу үеийн мартамхай өвчин" буюу хожим сэтгэл судлаач Эмиль Крэпелиний нэрлэснээр Альцхаймерын өвчний тохиолдлыг анх мэдээлснээрээ түүхэнд нэрээ үлджээ.
1910 онд Альцхаймер еврей гаралтай Макс Левандовски-ийн хамт европын «Неврологи ба сэтгэл судлал сэтгүүл» (герман. Zeitschrift für die gesamte Neurologie und Psychiatrie) үүсгэн байгуулжээ.
Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]
