Америк суусар

Америк суусар

Ховордолтын зэрэглэл

Нэн ховор
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Суусрынхан
Төрөл: Martes
Зүйл: M. americana
Латин нэр
Martes americana
(Turton, 1806)
Америк суусар

Америк суусар (Martes americana) нь Суусрынхан овгийн Хойд Америкийн гишүүн юм. Энэ суусар нь Аляска, Канад, Хадат уулын шилмүүст болон холимог ой модонд амьдарна. Ой модыг тайрах, мөн булгатай төстэй гоёмсог тансаг арьс үснээс нь болж агнасан зэргээс тоо толгой нь цөөрсөн.

Америк суусар нь урт нарийн бие, гялалзсан цайвар бордуу арьс үс, саглагар сүүл, шонтгор хоншоортой. Энэ амьтан нь холимог тэжээлтэй, жижиг хөхтөн амьтад, ялангуяа Америк улаан хэрэм барьж иддэг. Мөн загас, мэлхий, хорхой шавьж, жимс гэх мэтээр хооллоно. Шөнийн цагаар, өглөө эрт идэвхтэй.

Үржлийн үеэс бусад цагт ганцаар амьдардаг. Өөрийн эзэмшил газраа бусад эрэгчингээс хамгаалан дайрч довтолдог байна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Martes americana – Викимедиа дуу дүрсний сан