Амир Хосров Дехлеви
Амир Хосроа Дехлеви (1253-1325) энэтхэгийн перс хэлт яруу найрагч. Тэрбээр их найрагч тедийгүй түүхч, хөгжимчин хүн байж. Хөгжмийн онолын судалгааны хэд хэдэн бүтээл туурвисан ажаа. Эцэг нь Дундад Азийн түрэг аймгаас гаралтай. Кешад (одоогийн Шахрисабз) аж терж байгаад монголчуудын довтолгооноос дайжин, умарт Энэтхэгт очиж Дели хотноо суурьшжээ, Амир Хосров нэрээ нууцлан шүлэг эохиолоо. Делийн; Дехлеви гэсэн нэрээр бичдэг байжээ.Уран бүтээлийнх нь өв яндашгүй арвин бөгөөд 99 ном туурвисан гэж Абдурахман Жами тэмдэглэжээ. Тухайн үеийн уран зохиолын бүх төрлөөр туурвиж байжээ. Амир Хосров "Хамсе" буюу "Таван найраглал" гэдэг гол бүтээлээ Азербайжаны их найрагч Ниэами Гаижавийн "Хамсе"-д хариу болгон туурвисан бөгөөд үүнд "Одод түгэхүй", "Ширин Хосров хоор, "Мажнун Лейли хоор", "Искандрийн толь", "Диваажингийн найман цэцэрлэг" хэмээх найраглалууд нь ордог байна. Түүний зохиол өвөрмөц дүр, дүрслэл, цэцэн цэлмэг эүйрлэлээрээ онцлог байдаг. Алишер Навой түүнийг Хафиз, Жамииартай нэг зиндаанд тавьж, академич А. Е. Крымский, германы дорно дахиныг судлаач, эрдэмтэн Герман Эте, Чехийн эрдэмтэн Ян Рипка нар Хафизаас өмнех үеийн уянгын агуу их суут найрагч гэж үнэлжээ. Амир Хосровын яруу найраг дэлхийн олон орны уншигчдын сэтгэл оюуныг соронзон гүүр мэт татсаар ирсэн, одоо ч татсаар байна, хойшид ч тийм байх болно.