Амьдрал

Амьдралын нэгэн жишээ болсон нярай хүүхэд

Амьдрал бол амьдрал хэмээн таних нь хялбар боловч тухайлан тодорхойлоход бэрх.[1] Амьдралын тухай судалдаг ухааныг биологи гэж нэрийдэнэ. Зүйл бүрийн амьтанд амьдрах дундаж хугацаа бий. Бүх амьдрал нарнаас шууд болон шууд бусаар эрчим хүчээ авна. Наргүйгээр амьдрал үргэлжлэхгүй.

Дэлхий дээрх бүх мэдэгдэж буй амьдрал нүүрстөрөгчийн нэгдлүүдийн химийн шинж чанарт суурилдаг. Тухайлбал бүх амьд биес уураг, нуклейн хүчил гэх мэт урт гинжин молекулуудыг агуулдаг. Эсийг хэлбэржүүлэн бүрдүүлэгч эсийн мембраны шинж чанар бүрдэхэд ус, усан орчин онцгой чухал үүрэгтэй. Эдгээр амьдралын тодорхойлолтууд бүх ертөнц дээр байж болох амьдралын хувьд нийтлэг үнэн байх боломжтой бөгөөд манай дэлхий дээрх амьдралын хувьд эдгээр тодорхой шинжүүд нийтлэг байдаг.

Амьд биес нээлттэй тогтолцоо юм. Нээлттэй тогтолцоо гэгдэхийн учир нь амьд биес орчинтойгоо мэдээлэл, хоол тэжээлийн зүйлсийг солилцон, үргэлж өөрчлөгдөж байдаг. Амьд эс бодисын солилцоо явуулж, биеийн дотоод орчноо тодорхой утгад хадгалж, өсөж үржих, сэрэлд хариу урвал үзүүлэх чадвартай байдаг.

Байгалийн шалгарлын дагуу, урт хугацаанд амьдран буй орчиндоо дараачийн үе удмаа амжилттай дасан зохицуулж байдаг. Нарийн нийлмэл бүтэцтэй амьд биес олон янзын хэлбэрээр холбоо тогтоож чаддаг.[1][2] Амьдралын олон хэлбэр дэлхий дээр байх ба тэдгээр амьд биест байх нийтлэг шинж чанар дээр нь үндэслэн ургамал, амьтан, мөөг, эгэл биетэн, архей, нян гэж хувааж үзэх ба эдгээр нь бүгд удамшлын мэдээлэл, нарийн зохион байгуулалт бүхий усанд суурилсан эст бүтэцтэй.

Одоогоор зөвхөн эх дэлхий дээр амьдралын талаар тодорхой мэдээлэл байгаа билээ. Ертөнцийн хаа нэгтээ байж болох амьдралын талаарх асуулт хариултгүй хэвээр байна. Ертөнцийн өөр хэсэгт байх амьдралын талаар олон таамаг, төсөөлөл байх авч батлагдсан нь нэгээхэн ч үгүй. Байж болох хамгийн боломжит баталгаа бол Ангараг дээр амьд нян байж болохыг харуулсан хурдасны баталгаа юм.Чамтай хэсэг саатах орчин🫀🫂

Амьдралын тодорхойлолт[засварлах | кодоор засварлах]

Чухал тайлбар тодорхойлолтын нэг нь эсийн онол юм. Эсийн онол нь гурван тулгууртай. Эхнийх нь бүх амьд бие эсээс бүтнэ. Эс бол амьдрахад шаардлагатай байгаа бүх зүйлийг хийж чадах хамгийн жижиг амьд нэгж мөн. Сүүлчийнх нь бүх эс өмнө байсан эх эсээс үүснэ. Өөрөөр хэлбэл шинээр үүсэхгүй харин өмнөх эсийн үргэлжлэл юм. Амьд гэдгийн баталгаа болсон зарим шинж чанар:

  • Өсөх;
  • Хоол хүнс, хоол хүнсийг эрчим хүч бий болгохоор хэрэглэх, хаягдал бүтээгдэхүүнийг гадагшлуулах;
  • Хөдөлгөөн, үүнд өөрийгөө хөдөлгөх хөдөлгөөн болох өөрийн биеийн дотор талын хөдөлгөөн ч мөн хамаарна;
  • Бэлгийн болон бэлгийн бус замаар үржих буюу өөрийн хуулбарыг бий болгох;
  • Гадаад орчинтой харилцан үйлчлэх;

Гэвч эдгээр шинжүүд тодорхой шалтгааны улмаас бүх амьд биед тохирохгүй.

  • Ажилчин шоргоолж болон луус үржих чадваргүй;
  • Вирус болон спор (үрэнцэр) нь үнэн хэрэгтээ амьд биш, тэд тохиромжтой нөхцлийг хүртэл үхмэл байдалтай байдаг;

Гэвч эдгээр амьд биет биохимийн тодорхойлолтуудад нийцдэг: эдгээр нь бусад амьд биеттэй ижил химийн бүтэцтэй.

Амьдарлын тухай термодинамик тодорхойлт бол амьд биес өөрийн энтропийг бага түвшинд барьж байдаг. Амгүй биесийн энтропийн хэмжээ хугацаа өнгөрөх тутам ихсэх хандлагатай байдаг.


Амьдралын хэлбэрүүд[засварлах | кодоор засварлах]

Хамааралтай хуудсууд[засварлах | кодоор засварлах]

Лавлах[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Koshland Jr, Daniel E. (March 22, 2002). "The Seven Pillars of Life". Science. 295 (5563): 2215–2216. doi:10.1126/science.1068489. PMID 11910092. Retrieved 2009-05-25.
  2. "organism", Chambers 21st Century Dictionary (online ed.), 1999