Ангкор
Ангкор* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
![]() | |
Ангкор Ват | |
Улс | ![]() |
Төрөл | Соёлын |
Шалгуур | i, ii, iii, iv |
Дугаар | 668 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1992 (16-р чуулган) |
Мөхөх аюултай | 1992-2004 |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Ангкор (англ. Angkor) нь МЭ IX зуунаас XV зууны хооронд цэцэглэн хөгжиж байсан Кхмерийн Эзэнт Улсын төв юм. Ангкор гэх үг нь Санкрит хэлний нагара буюу хот гэсэн нэрнээс гаралтай. Ангкорын үе МЭ 802 оны орчим өөрийгөө “Ертөнцийн эзэн хаан” буюу “Бурхан хаан” өргөмжлөсөн Кхмер Хинду хаан Жаяаварман II эхэлж, МЭ 1402 онд халдан довтлогч Тайчуудад эзлэгдэн тоногдсноор төгсдөг. Тайчуудын довтолгооны улмаас Ангкорын хүн ам өмнө зүг нүүж, Пномпеньд очжээ.
Ангкорын туурь нь ширэнгэ ой болон тариалангийн талбайгаар хүрээлэгдэн оршдог. Тариалангийн талбай дундах Ангкор Ват цогцолбор сүм нь дэлхийн хамгийн том шашны байгууламж гэгддэг бөгөөд зөвхөн үүнийг үзэхээр жил бүр 2 сая жуулчин ирдэг ажээ. Ангкор Ватаас гадна өөр олон тооны сүмүүдийг сэргээн засварлаж байгаа бөгөөд Кхмерийн уран барилгын хэв маягийн онцлогийг бүрэн илэрхийлдэг. Хиймэл дагуулаас авсан зургаас харвал Ангкор хот 3000 гаруй км² нутаг дэвсгэр хамран оршиж байв. Аварга том байдлаараа дундад эртний хотуудаас Ангкортой өрсөлдөх хот нь Майягийн Тикаль байсан гэж үздэг. Хүчирхэгийн туйлдаа хүрэх үедээ Ангкор хот 1 сая оршин суугчтай байсан гэж тооцдог.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

- Angkor Archaeological Park Map
- Google Maps Map centered on Angkor Wat, with the Tonle Sap at the bottom.
- Greater Angkor Project International research project investigating the settlement context of the temples at Angkor
- www.theangkorguide.com Illustrated online guide to Angkor with plans and maps.
- Angkor Travel Guide Travel Guide with detailed temple descriptions, maps, photos, and background information.
- Angkor Wat High resolution NASA image
- Cambodia Cultural Profile (Ministry of Culture and Fine Arts/Visiting Arts)
- Bulletin de l'Ecole française d'Extrême-Orient, 1901-1936. Now online at gallica.bnf.fr, this journal documents cutting-edge early 20th century French scholarship on Angkor and other topics related to Asian civilizations.
- The World Monuments Fund in Angkor - background, interactive map, travel tips, panoramas, e-cards
- Angkor digital media archive - Photos, laser scans, panoramas of Angkor Wat and Banteay Kdei from a CyArk/Sophia University partnership.
- Royal Angkor Foundation - Foundation concerned with the safeguarding and the development of the cultural site of Angkor. In charge of various cultural projects.