Jump to content

Аннэгийн өдрийн тэмдэглэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Аннэгийн өдрийн тэмдэглэл  
ЗохиолчАннэ Франк
Анхны нэрHet Achterhuis
ОрчуулагчБ.М Моояаарт
Хавтасны
зургийг зурсан
Helmut Salden
УлсНидерланд
ХэлНидерланд
Англи
СубъектДэлхийн II дайн, Нидерланд дахь Нацизмын дарангуйлал
УрсгалНамтар
ХэвлэгчContact Publishing
Хэвлэсэн огноо1947 он
Хэвлэгдсэн
Монголоор
2010 он
OCLC дугаар1432483

Аннэгийн өдрийн тэмдэглэл нь Аннэ Франкийн бичсэн өдрийн тэмдэглэлээр бүтээгдсэн ном бөгөөд 1947 онд нидерланд хэлээр хэвлэгдсэн (1952 онд англи хэлээр орчуулагдан хэвлэгдсэн) ба номын агуулга нь Нацизмын дарлал дор Нидерландад амьдарч байсан охины өдрийн тэмдэглэл юм. Дэлхийн II дайн дууссаны дараа Аннэ Франкийн эцэг охиныхоо дурсгалд зориулж хэвлэн гаргасан.

Анхны хэвлэл нь "Нууц өрөө: 1942.06.12 - 1944.08.01-ний өдрийн тэмдэглэл" гэдэг нэртэйгээр хэвлэгдэн Амстердамд борлуулагджээ. Англи хэлний хувилбар нь "Аннэ Франк: Залуу охины өдрийн тэмдэглэл" нэртэйгээр 1952 онд Vallentine & Mitchell хэвлэлийн компани хэвлэн гаргаснаар олон түмэнд маш хурдтайгаар түгсэн. Үүний дараа Францес Гүүдрич болон Алберьт Хаккет нар 1955 онд өмнөх хувилбарыг хянан засварлаж хэвлэсэн бөгөөд 1959 онд олны хүртээл болгожээ. Уг ном нь 20-р зууны нэн чухал номуудын нэгд зүй ёсоор тооцогддог.