Аннэ Франк

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Аннэ Франк
Аннэ Франк, 1941 он
Төрсөн 1929.06.12
Герман, Франкфурт хот
Нас барсан 1945.03
Берген-Белзен хорих лагерь
Үндэстэн Еврей

Аннэ Франк (Аннэлийс Марие Франк; * 1929 оны 6 сарын 12-нд Майны Франкфуртад; † 1945 оны гуравдугаар сард Берген-Белзений бөөнөөр хорих лагерьт) Германы Нацизмын үед амьдарч байсан еврей охин.

Намтар[засварлах | edit source]

Тэрээр Германы Майны Франкфурт хотод 1929 онд төрсөн бөгөөд 1945 онд буюу 15 насандаа "Берген-Белзен" дэх еврейчүүдийг олноор хорих лагерьт нас барсан юм. Түүний бичсэн өдрийн тэмдэглэл нь Дэлхийн II дайны үеийн байдал, өөрийн амьдралдаа мэдэрсэн баяр хөөр, айдас зэргээ бичин үлдээж чадсанаараа дэлхийн алдартай нийтлэлийн нэгд зүй ёсоор багтдаг.

Аннэ нь Германы Франкфурт хотод төрсөн ба түүний амьдралын ихэнх өдрүүд Нидерланд улсын Амстердам хотод өнгөрсөн байна. Түүнийг нас барсны дараа хэвлэгдсэн "Аннэгийн өдрийн тэмдэглэл" ном нь дэлхийн сонорт хүрсэн юм. 1933 онд Нацистууд Германы төрийн эрхэнд гарсан өдрүүдэд Аннэгийн эцэг гэрийнхэнтэйгээ Нидерландын Амстердам хот луу нүүн шилжин суурьшин амьдарчээ. 1940 оны 5 сард Германчууд Нидерландыг эзлэн авах үед гэр бүлээрээ аюултай байдал орсон юм. Аннэ 1942 оны зунаас эхлэн өөрийн өдрийн тэмдэглэлээ хөтөлж эхэлжээ.

1942 онд нацистууд еврейчүүдийг олноор хорих лагерь луу ачих үед түүний эцэг Отто Франк өөрийн компаний байранд гэр бүлээ нуусан байна. Гэвч 1944 оны 8 сарын 4-нд мэдээлэгчдийн уршгаар тэдний гэр бүл баригдсан бөгөөд 1 сарын дараа Берген-Белзен хорих лагерь луу явуулсан байна.

Аннэ Франк нуугдаж байсан үеийнхээ турш өдрийн тэмдэглэлээ хөтөлсөн ба Аннэ баригдсаны дараа түүний өдрийн тэмдэглэлийг Отто компанийн (Отто Франк эцгийнх нь компани) эмэгтэй ажилтан Мифс Гиес авч хадгалсан байна. Дайн дуусаж эцэг Отто суллагдсаны дараа Мифс түүнд охиных нь өдрийн тэмдэглэлийг өгсөн байна. Өдрийн тэмдэглэлд Аннэгийн 13 настай үеэс эхлэн тэмдэглэгдсэн байна. Тэрээр 1942 оны 6 сарын 12-ноос 1944 оны 8 сарын 1 хүртэл өдрийн тэмдэглэлээ хөтөлж, өөрийн амьдралаа бичин үлдээжээ. 1947 онд эцэг Отто Франк нь "Аннэгийн өдрийн тэмдэглэл" нэртэйгээр хэвлэсэн байна.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Anne Frank – Викимедиа зураг, бичлэг, дууны сан