Jump to content

Ганхуягийн Анхмаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Анхмаа-с чиглүүлэгдэв)
Анхмаа

Дуучин Анхмаа тайзан дээр
Ерөнхий мэдээлэл
Тайзны нэрАнхмаа
Жинхэнэ нэрГанхуягийн Анхмаа
Төрсөн өдөр1986 оны 4 сарын 28 (1986-04-28) (38 настай)
Төрсөн газарУлаанбаатар
Яс үндэс Монгол
Ажил үйл
Өндөр1.60м
Урсгал
  • Поп
Танил үе2005 оноос хойш
Хамтлаг3 Охин
КомпаниANA Entertainment

Ганхуягийн Анхмаа нь (1986 оны 4-р сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн) Монгол улсын дуучин, жүжигчин, продюсер. 2001 онд хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурын мэргэжлээр, 2007 онд СУИС-н кино драмын ангийг тус, тус төгссөн. 2005 онд 3 охин хамтлагт нэгдэн 2019 оноос бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн[1]. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан.

Анхмаагийн ээж Хөгжим бүжгийн коллежид багшилдаг байсан бөгөөд багаасаа урлагтаа ойр байсан нь 3 охин хамтлагт ороход нь нөлөөлжээ. Хамтлагийн бусад гишүүд болох Ану, Соло нар Анхмаагийн дээд ангийнхан нь байсан. Тэд 2005 онд 3 охин хамтлагт нэгдсэнээс хойш бие даасан гурван тоглолт, 30 гаруй видео клип, зургаан цомог гаргаад байна.

Анхмаа 2019 оноос хувийн уран бүтээл туурвин[2], шинэ дүр төрхтэйгөөр хүч түрэн 2019 оны 9-р сард бие даасан бүрэн хэмжээний цомгоо гаргахаар ажиллаж байна. Шинэ цомгоос "Тэнгэрийн шигтгээ" /Никитон хамтлагийн дуучин Батчулуунтай хамтарсан/[3], "Би чиний хайртай бүсгүй" дуунууд нь цацагдаад байгаа юм.

2017 онд ANA Entertainment-г байгуулж, анхны “Үүр цайгаасай” уран бүтээл дээрээ Анхмаа гол дүрд тоглохоос гадна ерөнхий продюсерээр ажилласан. Киноны найруулагч Ж. Сэнгэдорж, зохиолч А. Баттүшиг, гол дүрүүдэд Б. Навчаа, Г. Анхмаа нар тоглосон.[4][5] Кино 2017 оны 5-р сарын 10-нд нээлтээ хийсэн.[6]

Тоглосон кино

Жил Киноны нэр Киноны найруулагч Төрөл Дүр Үүрэг
2017 Үүр цайгаасай Ж. Сэнгэдорж Уянгын Ундрал Ерөнхий продюсер, гол дүр
2015 Учрал Б. Чингүүн Уянгын Туул Гол дүр
2012 Гарал угсаа Т. Билэгжаргал Драмын Гол дүр
2011 Франц үнсэлт Г. Анхбаяр Дурлалт Мишээл Гол дүр
2009 Сая километр Ю. Нэмэхбаяр Уянгын Туслах дүр

Бусад холбоосууд

[засварлах | кодоор засварлах]
  1. Дуучин Г.Анхмаагийн анхны “соло” дуу бүтлээ.[permanent dead link] Mongolia Today, 2019 оны 2-р сарын 21
  2. Дуучин Г.Анхмаа анхны соло уран бүтээлээ гаргалаа. Buro 247 Mongolia. 2019 оны 2-р сарын 20
  3. Дуучин Г.Анхмаа, Никитон хамтлагийн ахлагч Б.Батчулуун нарын хамтарсан дууны клипийг Buro. хамгийн түрүүнд хүргэж байна Buro 247 Mongolia, 2019 оны 4-р сарын 19
  4. Ж.Сэнгэдорж найруулагчийн шинэ бүтээл "ҮҮР ЦАЙГААСАЙ" кино тун удахгүй нээлтээ хийнэ. iKon.mn, 2017 оны 4-р сарын 27
  5. Г.Анхмаа: Алга ташилт миний хамгийн том баяр баясгалан. iKon News. 2017 оны 4-р сарын 19
  6. Г.Анхмаа мөрөөдлөө биелүүлжээ. Ugluu.mn 2017 оны 5-р сарын 18