Отгоо


Отгоо нь (Хишигбаяр овогтой Отгончимэг) Монголын дуучин, хөгжмийн зохиолч. Тэрээр Монгол улсын анхны рок, панк, альтернатив эмэгтэй дуучин юм.[1]

Хишигбаярын Отгончимэг
[[Зураг:
|frameless|alt=]]
Ерөнхий мэдээлэл
Тайзны нэрОтгоо
Бүтэн нэрХишигбаярын Отгончимэг
Хоч нэрАльтернатив Отгоо
Төрсөн өдөр1978 оны 9 сарын 17 (1978-09-17) (45 настай)
Төрсөн газарМонгол улсын Улаанбаатар хот
Амьдарч буй газарУлаанбаатар
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэн Монгол (БНМАУ → МУ)
Ажил үйлДуучин
НөхөрЖ. Рэнцэн-Очир
Үр хүүхэд4
Дуулдаг хэлмонгол хэл
Урсгалальтернатив рок, панк рок
Танил үе1997-аад он — одоо
Төгссөн
сургууль
Соёл Урлагийн Их Сургууль
Алдар цол
Төр нийгмийн шан
СТА

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Отгоо 1978 оны 9-р сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн. Түүний бага нас Бага тойрууд өнгөрсөн. 1986 онд арван жилийн 5-р сургуульд элсэн орж 1996 онд дүүргэжээ. Багаасаа хөгжимд дуртай байсан бөгөөд зурагтаар MTV суваг үзэж “Depeche Mode”, “A-ha”, “The Smashing Pumpkins”, “The Cranberries" зэрэг хамтлагийн дуунуудад дурласан нь түүний дуу хөгжмийн сонирхол, урсгалыг нь тодорхойлж өгчээ.[1]

Хөгжмийн карьер[засварлах | кодоор засварлах]

Отгоо багаасаа дуулах дуртай байсан бөгөөд нэгэн ярилцлагад "Гэрээ цэвэрлэж байх үедээ жимсний тухай, аав ээжийн тухай гээд тухайн үед санаанд орж ирсэн зүйлийнхээ тухай дуу зохиогоод дуулчихна." хэмээн ярьж байсан.[2] 1990 онд Монголын Хүүхдийн Ордны зохион байгуулдаг "Ая зохиогч багачууд" уралдаанд "Хариулж баршгүй ачтан" дууг дуулан оролцож, үзэгчдийн шагнал болон хүрэл медалаар шагнуулсан нь түүний анхны тэмцээн байжээ. Уг уралдаанд 1993 онд 3-р байр, 1995 онд 1-р байранд тус тус орсон. Анхны тайз 1997 онд дуулаачийн анхны багш, Монгол улсын дуучин Ариунаагийн төрсөн өдөр байсан бөгөөд өөрийн зохиосон “Би ч Үгүй” дуугаа дуулж байв. 1998 онд Соёл урлагийн их сургуульд элсэж уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Түүнээс хойш ""Маргааш надад ирнэ" (2005), "Tentones" (2007), "Chill Out" (2014), and "Otgoo" (2019)[3] нийт дөрвөн цомог гаргажээ.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Дуучин Отгоо нь нөхөр Ж. Рэнцэн-Очир, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

Гавъяа, шагнал[засварлах | кодоор засварлах]

  • "Шилдэг дэбют дуучин". Пентатоник 2005 он
  • "Алдарт эх". 2018 он[4]
  • "Соёлын тэргүүний ажилтан". 2021 он[5]

Уран бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

  • Маргааш Надад Ирнэ. 2005 он
  • Tentones. 2007 он
  • Chillout. 2014 он
  • Отгоо. 2019 он
  • Ганцхан үг. 2021 он

Эх сурвалжууд[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 “Альтернатив” Отгоо: Гэр бүл маань миний хамгийн том фэн (ergelt.mn)
  2. “Альтернатив” дуучин Х.Отгоо Соёлын тэргүүний ажилтан боллоо (gogo.mn)
  3. Zindaa. ""Алтернатив" Отгоо уран бүтээлээ "пянз"-аар түгээнэ". news.zindaa.mn (in англи). Retrieved 2022-08-03.
  4. ”Алтернатив” Отгоо алдарт эх болжээ (zindaa.mn)
  5. “Альтернатив” дуучин Х.Отгоо Соёлын тэргүүний ажилтан боллоо (gogo.mn)