Дуучин Эгшиглэн
Дуучин Эгшиглэн | |
Жинхэнэ нэр | Төмөрбаатарын Болортуяа |
---|---|
Төрсөн он | 1989 оны 1 сарын 14 |
Төрсөн газар | Монгол улсын Улаанбаатар хот |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол |
Ажил үйл | дуучин |
Дуулдаг хэл | монгол хэл |
Урсгал | поп, R&B |
Танил үе | 2006 он — одоо |
Зууч | B production (Би продакшн) |
Эгшиглэн хэмээн дуудуулдаг Монголын эмэгтэй дуучин Төмөрбаатарын Болортуяа 1989 оны 1 сарын 14-нд Улаанбаатар хотод төржээ. Тэрээр 2006 онд Сүхбаатар дүүргийн "Эрдэм төгс" бүрэн дунд сургуулийг төгсөөд "Глобал Удирдагч" дээд сургуульд санхүү менежментээр мэргэжихээр элсэн сурсан.[1][2] 2006 онд "Шинэ давалгаа" тэмцээнд оролцож байсан Эгшиглэнг тэмцээний шүүгч Б.Наранзун анхаарч B production-д шалгуулахыг зөвлөжээ.[3] Болдын B production (Би продакшн)-тай гэрээлсэн Эгшиглэн Sho-гийн «Амьдралын тоглоом» дууны дахилтыг дуулснаар монгол дуу сонсогчдод анх удаа танигдсан. Түүнээс хойш «Найрах арга чинь буруудаад байна», «100%» (дуучин BX хавсарсан), ВX-тэй хослосон «Love song (Хайр дурлалын дуу)», Quiza, BX, Агиймаа нартай хамтарсан «Хэв маягаа эвдэцгээе» зэрэг дуугаар хүүхэд залуусын дунд алдаршив. 2011 онд «Хоёр хоёрын тав» киноны дууг дуулснаар Эгшиглэн уянгын дууг сайхан дуулж чаддагаа мэдрүүлсэн.
Иш татсан холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ Зууны мэдээ сонины 2007 оны 254/2702 дугаарт Б.Нямсүрэн: Т.Эгшиглэн: Би Сєvл R&B-аар дуулж байна[permanent dead link]
- ↑ inet.mn-нд Ц.Баттуяа: Эгшиглэн: Спортод гарамгай мэт дүр эсгэж чадна[permanent dead link]
- ↑ 24tsag.mn-нд Д.Ундрах: Бүжигчин, бөө, Т.Эгшиглэнгийн 24 баримт
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.