Jump to content

Араб цагаан толгой

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Араб бичиг

Араб цагаан толгой (мөн араб бичиг, араб хэлхээ) —Араб хэлийг бичихэд ашигладаг цагаан толгой. Мөн бусад перс, пушту, урду, курд, уйгур, узбек (Афганистанд) болон казах (өмнө байтурсуны араб бичиг) зэрэг хэлнүүд шинэчилсэн араб цагаан толгой ашиглаж ирсэн түүхтэй.

Араб цагаан толгой 26 үсэгтэй бөгөөд баруун талаас зүүн тийш бичдэг онцлогтой. Хорин найман гийгүүлэгчийн тэмдэгтэй. Эгшгийг нь гийгүүлэгчийн дээд талд нь нэмэлт тэмдэг тавьж ялгана. Цагаан толгойн үсэг нь үгийн эхэн, дунд, адагт орох гурван хувиралтай.

Араб бичиг нь арамей хэлний бичгээс үүсч Набат бичгээр дамжин ирсэн бөгөөд VI зуунд бүрэлдэн тогтсон гэж үздэг. Араб цагаан толгой арамей хэлний бүх үсгийг ашиглаад дээрээс нь араб авианы онцлогийг илэрхийлсэн — са (ﺙ), ха (خ), заль (ذ), дад (ض), за (ظ), гайн (غ) зэрэг үсгүүд нэмсэн байна.