Арвидас Сабонис
Арвидас Ромас Сабонис (литв. Arvydas Romas Sabonis; 1964 оны 12-р сарын 19-нд Каунас хотод төрсөн) -Зөвлөлтийн болон Литвын алдарт сагсан бөмбөгчин, ЗХУ-ын шигшээ багт байхдаа 1988 оны зуны Олимпын аврага, Дэлхийн болон Европын аварга болж байсан. 1980-1990 онуудад дэлхийн алдартай хүчтэй төвийн тоглогч байсан. 1985 онд ЗХУ-ын Гавьяат тамирчин цол хүртсэн.
2011 оны 10-р сарын 24-нд Литв улсын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 9 настайгаасаа Каунасын сагсан бөмбөгийн тусгай сургуульд сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Анхны дасгалжуулагч нь Юрий Федоров байжээ. Түүний хэлснээр, бэлтгэл хийж эхэлснээс хойш хоёр жилийн дараа түүний дасгал хийж байсан биеийн тамирын заал нь гэрээсээ хол байсан бөгөөд бэлтгэл хийсний дараа тэрээр ихэвчлэн маш оройтож ирдэг байсан тул сагсан бөмбөгөө орхихоор шийдсэн байна. Гэсэн хэдий ч дасгалжуулагчийн ятгалгаар тэрээр бэлтгэлдээ буцаж ирэв. Үүний зэрэгцээ тэрээр хөгжмийн сургуульд сурч, баян хуур тоглодог байсан байна.
1981 онд Литвын дунд сургуулийн сурагчдын багийн бүрэлдэхүүнд орж сургуулиудын Олимпиадын аварга болж, Каунасын ерөнхий дасгалжуулагч Залгирис Владас Гарастаас клубт нь орох саналыг хүлээн авсан байна. Тэр жилдээ Сабонис ЗХУ-ын залуучуудын багийн бүрэлдэхүүнд багтаж Европын аварга болсон юм.
1981 онд 16 настайдаа Арвидас Сабонис (213 см өндөр) насанд хүрэгчдийн "Жальгирис" багт "Калев"-тай хийсэн тоглолтод анх тоглож, эхнийхээ 14 оноог авч байжээ. Тэрээр ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд Жальгирис багийг гурав дараалан түрүүлүүлсэн байна.
Тухайн улиралд Арвидас ЗХУ-ын үндэсний шигшээ багт урилга хүлээн авсан. ЗХУ-ын шигшээ баг 1982 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын багийг 95:94-ийн харьцаатай хожиж, алтан медаль хүртжээ. Тэмцээний бусад чухал тоглолтуудын нэгэн адил финалын тоглолтод шигшээ багийн ахлах дасгалжуулагч Александр Гомельский туршлага суугаагүй хэмээн Сабонисыг тоглуулаагүй байна.
1985 онд Германы Штутгарт хотод болсон Европын аваргын тэмцээнд ЗХУ-ын шигшээ баг түрүүлсэн юм. Шигшээ тоглолтод ЗХУ-ын сагсан бөмбөгчид Чехословакийн шигшээ багийг ихээхэн зөрүүтэй (120-89) хожсон байна. Тэмцээний дүнгээр тэрээр Европын шилдэг тоглогчоор тодорсон байна. 1986 онд хүнд бэртэл авч удаан хугацаанд АНУ-д эмчлүүлсэн байна.
1989 онд түүнд ЗХУ-аас гарч явахыг зөвшөөрхөд тэрээр «Трэйл Блэйзерс»-тэй гэрээ хийхийн оронд Испаний сагсан бөмбөгийн лигт 6 улирал тоглосон байна. Арвидас «Вальядолид» (1989—1992), «Реал Мадрид» (1992—1995) багуудад тоглосон байна.
1995 онд Сабонис 31 настайдаа "Портлэнд Трэйл Блэйзерс" (англи. Portland Trail Blazers) багт НБА-д анхны тоглолтоо хийжээ. Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд (NBA) өнгөрүүлсэн долоон улирлын турш Сабонис жил бүр багийнхаа хамт плей-оффт шалгарч байжээ.
Сабонис 2003 онд Жальгирис багт тоглож байгаад 2005 онд албан ёсоор мэргэжлийн сагсан бөмөгт зодог тайлсан байна.
Амжилтууд
[засварлах | кодоор засварлах]- 1988 оны Олимпын аварга (ЗХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд).
- 1992, 1996 оны олимпын хошой хүрэл медальт (Литвын шигшээ багийн бүрэлдэхүүнд).
- 1982 оны дэлхийн аварга (ЗХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд).
- 1986 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт (ЗХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд).
- 1985 оны Европын аварга (ЗХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд).
- 1995 оны Европын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт (Литвын шигшээ багийн бүрэлдэхүүнд).
- 1983, 1989 оны Европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт (ЗХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд).
- "Реал Мадрид"-ад Евро лигийн аварга (1995).
- Евролигийн финалын дөрөв дэх үнэ цэнэтэй тоглогч (1995)
- "Жальгирис" багт ЗХУ-ын гурван удаагийн аварга (1985, 1986, 1987).
- "Реал Мадрид"-ад Испанийн хоёр удаагийн аварга (1993, 1994).
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Сабонис Ингридтай гэрлэж гурван хүү, нэг охинтой болсон. Хүү Таутвидас испаний "Малага" багийн залуучуудын шигшээ, Литвын залуучуудын шигшээд тоглодог байна.
Хүү Домантас 20 настайдаа 2016 оны Олимпын наадамд Литвын шигшээ багт тоглож байсан бөгөөд "Оклахома Сити Тандер" багт довтлогчоор анх удаа NBA-д тоглож байсан.
2011 оны 9-р сард Сабонис Литвад сагсан бөмбөгийн тэмцээний үеэр зүрхний шигдээс болсон. Эмч нар зүрхний шигдээс нь амь насанд аюул учруулахгүй гэж хэлсэн. Тэрээр Литв, Орос, Польш, Испани, Англи хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд чөлөөт цагаараа загасчлах дуртай ажээ.
- 1964 онд төрсөн
- Сагсан бөмбөгийн төвийн тоглогч
- Сагсан бөмбөгийн европын аварга
- ФИБА-Алдрын танхимын гишүүн
- ЗХУ-ын гавьяат тамирчин
- Сагсан бөмбөгийн алдрын танхимын гишүүн
- ЗХУ-ын олимпын аварга
- Портленд Трэйл Блэйзерс багийн тоглогч
- ЗХУ-ын Ард түмний найрамдлын одон шагналтан
- Литвын их ван Гедиминасын одон шагналтан