Каунас
Каунас
Kaunas | |
|---|---|
Хот | |
|
| |
| Хоч: | |
![]() Интерактив газрын зураг | |
| Солбицол: 54°53′50″N 23°53′10″E / 54.89722°N 23.88611°EСолбицол: 54°53′50″N 23°53′10″E / 54.89722°N 23.88611°E | |
| Улс | |
| Хошуу | Каунас хошуу |
| Хотын захиргаа | Каунас хотын захиргаа |
| Анх дурдагдсан | 1361 |
| Хотын эрх олгогдсон | 1408 |
| Засаг захиргаа | |
| • Төрөл | Хотын дарга–зөвлөлийн засгийн газар |
| • Хотын дарга | Висвалдас Матийошайтис (2015-)[3] |
| Газар нутаг | |
• Хот | 157 км2 (61 бээр2) |
| • Хотын бүс | 1,653 км2 (638 бээр2) |
| • Бөөгнөрөл | 8,086 км2 (3,122 бээр2) |
| Өндөр | 48 м (157 фут) |
| Хүн ам (2024)[4] | |
| • Хот | 304,198 |
| • Нягтрал | 1,903/км2 (4,930/бээр2) |
| • Хотын бүс | 410,475 |
| • Нягтрал | 230/км2 (600/бээр2) |
| • Бөөгнөрөл | 656,417 |
| • Нягтрал | 77/км2 (200/бээр2) |
| Иргэдийн нэршил | Каунасчууд (Монгол) kauniečiai (Литва) |
| ДНБ (Нэрлэсэн) | |
| • Бөөгнөрөл | €15.86 тэрбум (2024) (US$17.16 тэрбум) |
| • Нэг хүнд ноогдох | €27,000 (2024) (US$29,220.78) |
| Цагийн бүс | UTC+2 (ДЕЦ) |
| • Зун (ЗЦ) | UTC+3 (ДЕЗЦ) |
| Шуудангийн код | 44xxx – 52xxx |
| Бүсийн дугаар | (+370) 37 |
| Хотын төсөв | €0.8 тэрбум (2026)[7] |
| Уур амьсгал | Dfb |
| Вэб сайт | www.kaunas.lt |
| Албан нэр | Модернист Каунас: Өөдрөг үзлийн архитектур, 1919-1939 |
| Төрөл | Соёлын |
| Шалгуур | iv |
| Бүртгэгдсэн | 2023 (45-р хуралдаан) |
| Эшлэл ду. | [8] |
| ЮНЕСКО-гийн бүс нутаг | Европ |
Каунас (Литва хэл: Kaunas, латви хэл: Kauņa, пол. Kowno, Орос: Каунас) нь Литвын хоёр дахь том хот бөгөөд Зөвлөлт Холбоот Улсад нэгдэхийн өмнө Литвын нийслэл байв. Хүн ам нь 2005 оны байдлаар 361,300 орчим. Литвын нутгийн төв хэсэгт орших бөгөөд Немунас, Нерис голуудын цутгалд байх хотын төв хэсэг нь түүхэн барилгууд элбэгтэйгээрээ алдартай. Варшаваас Рига, Таллиннаар дамжин Хельсинки хүрэх "Via Baltica" хурдны зам тус хотоор дайрч өнгөрнө.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Каунасын түүх нь 10-р зуунаас эхтэй. Хамгийн анх түүхийн дурсгалд нэр нь гарч ирсэн үе бол 1361 он юм. 13-р зуунд Тевтоны рыцариудын довтолгооноос хотоо хамгаалах зорилгоор хэрмэн хана барьсан аж. 1362 онд Тевтоны рыцариуд хотыг эзэлж, Каунас цайзыг сүйтгэсэн бөгөөд түүнийг 15-р зууны эхэнд сэргээн барьсан байна. 1408 онд Магдебургийн хуулиар тусгай эрх олгогдсоноос хойш усан боомт бүхий худалдааны төв болон цэцэглэж эхлэв. 1441 онд Ханзагийн лигт элсч, тус лигийн худалдааны төв нээгдсэн байна. 16-р зуун гэхэд Литвын Их Вант Улсын бүрэлдэхүүнд сургууль, эмнэлэг зэргээр хангагдсан амьдрахад тухтай хот болсон байлаа. 1655 онд Оросууд удаа дараа тус хотыг довтолж, 1701 онд Шведийн армид эзлэгдсэн. Мөн 1657, 1708 онд хар үхэл буюу тахал Каунасыг дайрч байснаас гадна 1731, 1732 онд хотын нэг хэсэг нь түймэрт өртөн сүйрч байжээ.
1795 онд Польш-Литвын холбооны нэг хэсэг байсан тус хотыг Оросын Хаант Улс эзэлж, Вилений губерны харьяанд оруулсан байна. 1812 онд Наполеоны цэргүүд Орост довтлох үеэрээ хотыг 2 ч удаа түйвээсэн билээ. Польш, Литвад Оросыг эсэргүүцсэн 2 удаагийн бослогын (1830-31, 1863-64) үеэр Оросууд Каунаст цэрэг оруулан бослогыг дарж байсан гэдэг. 1843 онд Каунаст төвтэй Ковно (Каунас) губерн байгуулагдсан аж. 1862 онд Орос, Германыг холбосон төмөр зам ашиглалтад ороход Каунас чухал зангилаа болсон юм. Мөн 1898 онд цахилгаан станц баригджээ.
1919 онд большевикууд Вильнюсыг эзлэхэд Литвын засгийн газар Каунаст байрлаж байв. Мөн Польшууд Вильнюсыг эрхшээлдээ оруулахад Каунасыг түр нийслэлээ болгосон бөгөөд энэ нь 1939 онд Литва улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд орох хүртэл үргэлжилсэн байна.
Дэлхийн 2 дайны хооронд Каунас хот нь Литвын хамгийн том хот, аж үйлдвэрийн төв нь болжээ. Балтын орнууд ЗХУ-ын бүрэлдэхүүнд ороод удалгүй Нацист Германд эзлэгдэж, хот ихээхэн сүйтгэгдсэн. 1991 онд ЗХУ задрахад Литва улс тусгаар тогтнолоо олон, Каунас нь тус улсын бүрэлдэхүүнд оржээ.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]| Он | Хүн ам |
|---|---|
| 1796 | 8,500 |
| 1813 | 3,000 |
| 1825 | 5,000 |
| 1840 | 8,500 |
| 1860 | 23,300 |
| 1897 | 71,000 |
| 1923 | 92,000 |
| 1940 | 154,000 |
| 1959 | 214,000 |
| 1966 | 275,000 |
| 1989 | 418,087 |
| 2001 | 378,943 |
| 2004 | 366,652 |
| 2005 | 361,274 |
Өдгөө Каунасын оршин суугчдын ихэнх нь литвачууд боловч 19-р зуунд тэд дөнгөж 6.6%-г эзэлдэг байв[9]
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]| Цаг уурын мэдээлэл: Каунас (1991–2020 оны хэвийн, туйлын үе 1901-одоо) | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Сар | 1 сар | 2 сар | 3 сар | 4 сар | 5 сар | 6 сар | 7 сар | 8 сар | 9 сар | 10 сар | 11 сар | 12 сар | Жил |
| Макс. Температур °C (°F) | 13.9 (57.0) |
14.8 (58.6) |
23.8 (74.8) |
28.6 (83.5) |
31.4 (88.5) |
32.9 (91.2) |
34.9 (94.8) |
35.3 (95.5) |
33.3 (91.9) |
23.9 (75.0) |
16.7 (62.1) |
11.1 (52.0) |
35.3 (95.5) |
| Дундаж макс. °C (°F) | 5.8 (42.4) |
6.3 (43.3) |
12.8 (55.0) |
22.5 (72.5) |
26.5 (79.7) |
28.2 (82.8) |
30.7 (87.3) |
30.5 (86.9) |
25.3 (77.5) |
18.3 (64.9) |
11.4 (52.5) |
6.7 (44.1) |
32.0 (89.6) |
| Дундаж дээд °C (°F) | −0.8 (30.6) |
0.3 (32.5) |
5.0 (41.0) |
12.9 (55.2) |
18.7 (65.7) |
21.7 (71.1) |
23.5 (74.3) |
23.5 (74.3) |
17.9 (64.2) |
10.9 (51.6) |
4.7 (40.5) |
0.7 (33.3) |
11.6 (52.9) |
| Өдрийн дундаж °C (°F) | −3.5 (25.7) |
−2.9 (26.8) |
1.2 (34.2) |
7.6 (45.7) |
13.0 (55.4) |
16.3 (61.3) |
18.0 (64.4) |
17.8 (64.0) |
12.9 (55.2) |
7.2 (45.0) |
2.6 (36.7) |
−1.2 (29.8) |
7.5 (45.5) |
| Дундаж доод °C (°F) | −6.1 (21.0) |
−6.0 (21.2) |
−2.1 (28.2) |
2.8 (37.0) |
7.5 (45.5) |
11.0 (51.8) |
13.0 (55.4) |
12.8 (55.0) |
8.8 (47.8) |
4.2 (39.6) |
0.6 (33.1) |
−3.3 (26.1) |
3.8 (38.8) |
| Дундаж мин. °C (°F) | −19.0 (−2.2) |
−17.0 (1.4) |
−9.9 (14.2) |
−3.4 (25.9) |
0.6 (33.1) |
5.0 (41.0) |
8.3 (46.9) |
7.0 (44.6) |
1.5 (34.7) |
−2.9 (26.8) |
−7.0 (19.4) |
−12.2 (10.0) |
−21.3 (−6.3) |
| Мин. температур °C (°F) | −35.8 (−32.4) |
−36.3 (−33.3) |
−26.3 (−15.3) |
−12.0 (10.4) |
−3.7 (25.3) |
0.1 (32.2) |
2.1 (35.8) |
0.3 (32.5) |
−3.0 (26.6) |
−13.7 (7.3) |
−21.0 (−5.8) |
−30.6 (−23.1) |
−36.3 (−33.3) |
| Дундаж хур тунадас см (инч) | 48 (1.9) |
38 (1.5) |
38 (1.5) |
38 (1.5) |
53 (2.1) |
65 (2.6) |
88 (3.5) |
77 (3.0) |
51 (2.0) |
61 (2.4) |
47 (1.9) |
47 (1.9) |
651 (25.6) |
| Дундаж хур тунадастай өдрүүд | 12.29 | 10.77 | 10.40 | 8.50 | 9.25 | 10.76 | 10.72 | 10.51 | 8.46 | 10.76 | 10.65 | 11.21 | 124.53 |
| Дундаж харьцангуй чийгшил (%) | 88 | 86 | 79 | 70 | 68 | 72 | 74 | 75 | 80 | 85 | 89 | 90 | 80 |
| Дундаж шүүдрийн цэг °C (°F) | −5 (23) |
−5 (23) |
−3 (27) |
1 (34) |
7 (45) |
11 (52) |
13 (55) |
13 (55) |
9 (48) |
5 (41) |
1 (34) |
−3 (27) |
4 (39) |
| Сарын дундаж нартай цаг | 42.1 | 63.4 | 141.8 | 205.5 | 275.0 | 272.5 | 277.1 | 254.6 | 176.0 | 106.0 | 37.7 | 32.3 | 1,884 |
| Эх сурвалж 1: Литвын Ус Цаг Уурын Алба,[10] Дэлхийн Цаг Уур Судлалын Байгууллага (дундаж үзүүлэлт өндөр ба доод),[11] NOAA (туйлын цэг)[12] | |||||||||||||
| Эх сурвалж 2: Météo Climat (хур тунадастай өдөр),[13] Цаг, огноо (шүүдрийн цэг, 1985-2015)[14] | |||||||||||||
Ах дүү хотууд
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]| Wiktionary: Каунас – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Kodėl Kaunas buvo vadinamas mažuoju Paryžiumi?". lrytas.lt (Литва хэлээр). Татаж авсан: 2024-01-21.
- ↑ Раффа, Гай П. (2009). The Complete Danteworlds: A Reader's Guide to the Divine Comedy. Чикагогийн Их Сургуулийн Хэвлэл. ISBN 978-0226702872.
- ↑ "Kaunas city municipality – Mayor's office". Каунас хотын захиргаа. Татаж авсан: 2018-06-07.
- ↑ "Kaunas (City Municipality, Lithuania)". Population Statistics, Charts, Map and Location. 2024-01-01. Татаж авсан: 2025-08-08.
- 1 2 "Kaunas metropolitan region". GEODATALAND. 2023-12-09. Татаж авсан: 2025-08-08.
- ↑ "Gross domestic product by region in 2024 M." osp.stat.gov.lt.
- ↑ "Patvirtintas 2026 metų Kauno biudžetas ir Strateginis veiklos planas: didžiausios investicijos – švietimui, socialinėms paslaugoms ir infrastruktūrai".
- ↑ "Modernist Kaunas: Architecture of Optimism, 1919-1939". UNESCO World Heritage Centre. Татаж авсан: 2023-09-18.
- ↑ 志摩園子『バルト三国の歴史 エストニア・ラトヴィア・リトアニア』中公新書。2004年。p.124。
- ↑ "Klimato duomenys 1991-2020". Lietuvos hidrometeorologijos tarnyba (Литва хэлээр).
- ↑ "World Weather Information Service – Kaunas". World Meteorological Organization. 2011. Татаж авсан: 2026-05-13.
- ↑ Загвар:Cite FTP
- ↑ "Météo Climat stats for Kaunas 1991–2020". Météo Climat. Татаж авсан: 2026-05-13.
- ↑ "Climate & Weather Averages in Kaunas". Time and Date. Татаж авсан: 2026-05-13.

