Jump to content

Зүүн Герман

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Ардчилсан Герман улс-с чиглүүлэгдэв)
Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс
Deutsche Demokratische Republik
1949–1990
Зүүн Герман улсын Сүлд (1955–1990)
Сүлд
(1955–1990)
Уриа: "Proletarier aller Länder, vereinigt Euch!"
("Орон бүхний пролетари нар нэгдэгтүн!")
Төрийн дуулал: "Auferstanden aus Ruinen"
("Балгасаас боссон")
1957 оны Зүүн Германы газар нутаг (ногоон)
1957 оны Зүүн Германы газар нутаг (ногоон)
ТөлөвБүрэн эрхт улс
Нийслэл
ба томоохон хот
Зүүн Берлин[a]
52°31′N 13°24′E / 52.517°N 13.400°E / 52.517; 13.400
Албан ёсны хэлГерман хэл
Сорб хэл (зөвхөн Дрезден болон Коттбус хотын хэсгээр)
Шашин
Зүүн Герман дахь шашин шүтлэг
Ард түмний нэршил
Төр засагХолбооны Марксист–Ленинист нэг-намын социалист бүгд найрамдах улс
(1949–1952)
Нэгдмэл Марксист–Ленинист нэг-намын[1] социалист бүгд найрамдах улс
(1952–1989)
Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс
(1989–1990 оны 10 сар)
Ерөнхий Нарийн Бичгийн Дарга 
• 1946–1950[b]
Вильхельм Пик ба Отто Гротеволь[c]
• 1950–1971
Валтер Ульбрихт
• 1971–1989
Эрих Хонеккер
• 1989[d]
Эгон Кренц
Төрийн тэргүүн 
• 1949–1960 (анхны)
Вильхельм Пик
• 1990 (сүүлчийн)
Сабине Бергманн-Поол
Засгийн газрын тэргүүн 
• 1949–1964 (анхны)
Отто Гротеволь
• 1990 (сүүлчийн)
Лотар де Майциере
Хууль тогтоох байгууллагаВолькскаммер
Лендеркаммер[e]
Түүхэн эринХүйтэн дайн
10 сарын 7, 1949
6 сарын 16, 1953
5 сарын 14, 1955
6 сарын 4, 1961
• ХБНГУ-тай үндсэн гэрээг байгуулав
12 сарын 21, 1972
9 сарын 18, 1973
10 сарын 13, 1989
11 сарын 9, 1989
9 сарын 12, 1990
10 сарын 3, 1990
Газар нутаг
• Нийт
108,875 км2
Хүн ам
• 1950
18,388,000[f][2]
• 1970
17,068,000
• 1990
16,111,000
• Нягтаршил
149/км2
ДНБ (ХАЧП)1989 тооцоо
• Нийт
$525.29 тэрбум[3]
• Нэг хүнд ноогдох
$26,631[3]
ХХИ (1990 формула)0.953[4]
маш өндөр
Мөнгөний нэгж
Цагийн бүс(UTC+1)
Жолооны талбаруун
Утасны томьёо+37
Домэйн нэр.dd[g][5]
Өмнө нь
Дараа нь
Зөвлөлтийн эзэлсэн Германы бүс
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
ӨнөөдөрГерман
Зүүн Германы анхны далбааг 1949 онд баталсан ба Баруун Германы далбаатай адилхан байв. 1959 онд засгийн газар Зүүнийг Баруунаас ялгах зорилготой үндэсний сүлдтэй далбааны шинэ хувилбарыг баталсан.

Зүүн Герман буюу албан ёсоор Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс (герман. Deutsche Demokratische Republik, товч. DDR) 1949 оны 10 дугаар сарын 7-ноос 1990 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хооронд Төв Европт оршиж байсан нэг намын тогтолцоо бүхий коммунист дэглэмтэй улс байсан юм. Албан бусаар Зүүн Герман (герман. Ostdeutschland) гэж нэрэлдэг байсан.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа одоогийн Герман Улс нь дайнд ялсан холбоотнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Америкийн Нэгдсэн Улс, Их Британи, Францын хяналтын бүсүүдэд хуваагдсан байлаа.

1949 оны 10-р сарын 7-нд ЗХУ-ын хяналтад байсан хэсэг нь коммунист дэглэмтэй, тусгаар улс болжээ. БНАГУ нь социалист орнуудын гол гишүүн орны нэг байсан бөгөөд Варшавын гэрээний орнуудын байгуулагын гишүүн байжээ. 1990 онд Берлиний хана нурж Герман Улс нэгдэх хүртэл оршиж байсан улс юм.

1973 онд БНАГУ, ХБНГУ бие биенээ хүлээн зөвшөөрсний дараа барууны улс орнууд БНАГУ-ыг хүлээн зөвшөөрч эхэлсэн бөгөөд 1973 онд ХБНГУ хоёулаа НҮБ-д элссэн байна.

БНАГУ байгуулагдсан үе:

[засварлах | кодоор засварлах]

1949 оны 5 дугаар сарын 23-нд батлагдсан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн хуульд Зөвлөлтийн мэдэлд байсан бүсийн хэсэг Германы газар нутгийг хүлээн зөвшөөрөөгүй байна. 1949 оны 5 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Германы Ардын их хурлын төлөөлөгчдийн сонгууль болж, 1949 оны 5-р сарын 30-нд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Үндсэн хуулийг баталж, Зөвлөлтийн мэдэлд байсан таван газрын бүс нутаг хүлээн зөвшөөрөв. Батлагдсан Үндсэн хуулийн дагуу Зүүн Германы Төрийн Танхим, Зүүн Германы Ардын Танхим, Зүүн Германы Засгийн газар байгуулагдаж, Зүүн Германы Ерөнхийлөгчийн тамгын газар байгуулагдаж, 12 дугаар сарын 8-нд Ардын түр танхим тус тус хууль баталжээ. "Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Шүүхийн Дээд Шүүх ба Дээд Прокурорын Газрыг байгуулах тухай"-г үндэслэн Зүүн Германы Шүүхийн Дээд Шүүх, Зүүн Германы Дээд Прокурорын газар байгуулсан. Ийнхүү Зүүн Германы газар нутгийн улс төрийн нэгдэл албан ёсоор бий болжээ.

1953 оны 6 дугаар сарын 16-нд Зүүн Берлиний төвд жагсагчдын олон цугларалт эхэлж маргааш нь бүх нийтийн ажил хаялт болсон байна. Үймээн самуун Зүүн Германыг бүхэлд нь хамарчээ. Жагсагчид Засгийн газрыг нэн даруй огцрохыг шаардаж байв. Улсын аюулгүй байдлын яам, Германы Социалист нэгдсэн намын дүүргийн хороод зэрэг олон нийтийн 250 барилгыг бүсэлж, дайран оржээ. Үд дундын орчимд Зөвлөлтийн цэргүүд жагсагчдын эсрэг гарч ирсэн байна. Үймээн самууныг дарахад нийтдээ зөвлөлтийн 16 дивиз оролцсоноос гурван дивиз 600 танктай Берлинд байв. 1956 онд Үндэсний Ардын арми, Усан Цэргийг байгуулж, БНАГУ-ын зэвсэгт хүчин, мөн Вилли Штоф тэргүүтэй Үндэсний Батлан ​​хамгаалах яамыг байгуулж, Карл Марон Дотоод хэргийн сайдаар томилогдсон байна.

БНАГУ нь 1968, 1974 онуудад Үндсэн хуулиа баталсан байна.

1950 онд БНАГУ-ын хүн ам 18 сая 388 мянга байсан бол, 1960 онд 17 сая 188 мянга, 1970 онд 17 сая 68 мянга, 1980 онд 16 сая 739 мянга, 1989 онд 16 сая 433 мянга болж тогтмол буурч байжээ. Буурсан гол шалтгаан нь Баруун Берлин болон Баруун Герман луу иргэд олноороо цагаачилж болон зугтан нүүж байжээ.

Улс төрийн намууд:

[засварлах | кодоор засварлах]
  • Германы нэгдсэн социалист нам (ГНСН) — коммунист нам, 1950—1990 онд удирдах нам. 1969-1990 онд Үндсэн хуулиар тэргүүлэх байр суурийг баталгаажулсан.
  • Германы Христиан-ардчилсан холбоо нам (ГХАХН) — консерватив нам
  • Германы Либерал-Ардчилсан нам (ГЛАН) — либерал нам
  • Германы Үндэсний Ардчилсан нам (ГҮАН) — либерал нам
  • Германы Тариачны Ардчилсан нам (ГТАН) — хөдөө аж ахуйн консерватив нам
  1. Гурван гүрэн хүлээн зөвшөөрөөгүй: Франц, Их Британи, ба АНУ.
  2. ГСЭНД нь Зөвлөлтийн эзэлсэн Германы бүсд, БНАГУ байгуулагдхаас өмнө байгуулагдсан.
  3. Хамтарсан даргаар ажиллаж байсан.
  4. 10–12 сар
  5. Волькскаммер 1958 оны 12 сарын 8-ны өдөр тараасан.
  6. Германы Холбооны Статистикийн албанаас гаргасан хүн амын статистик.
  7. .dd кодыг ISO код Зүүн Германд зориулж бэлдсэн боловч, огт ашиглагдаагүй.
 Commons: Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: DDR – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. Frank B. Tipton (1 January 2003). East Germany: The structure and functioning of a one-party state. A History of Modern Germany Since 1815. A&C Black. pp. 545–548. ISBN 978-0-8264-4909-2.
  2. "Bevölkerungsstand" [Population level] (герман хэлээр). Statistisches Bundesamt. Эх хувилбараас архивласан: 13 November 2013.
  3. 3.0 3.1 "GDR". World Inequality Database.
  4. "Human Development Report 1990" (PDF). hdr.undp.org. January 1990. Архивласан (PDF) огноо 2 February 2014.
  5. "Top-Level-Domain .DD" (герман хэлээр). Эх хувилбараас архивласан: 4 November 2015.