Jump to content

Арминас Нарбековас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Арминас Нарбековас
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрАрминас Андреевич Нарбековас
Өндөр1.75 м
БайрлалДовтлох чиглэлийн хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багБанга Гаргждай (Ахлах дасгалжуулагч)
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1983-1990Жальгирис Вильнюс155(51)
1990Локомотив Москва14(2)
1990-1996Аустри Вена115(32)
1996-1998Адмира Вакер Мёдлинг50(9)
1998-1999Санкт-Пёлтен??(?)
1999-2000Адмира Вакер Мёдлинг20(4)
2000-2001Хундсхайм??(??)
2001-2003Виенер11(0)
2003-2004Цагаан Од Бригиттенау11(2)
2004-2005Вайкерсдорф23(9)
Шигшээ баг
1988-1990ЗХУ0(0)
1990-2001Литва13(4)
Дасгалжуулсан багууд
2004-2005SV Weikersdorf
2006-2007Жальгирис Вильнюс
2007-2009Донау Ланглебарн
2009-Банга Гаргждай
2010-Литва (туслах дасгалжуулагч)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).
Олимпын медаль
Эрэгтэй хөлбөмбөг
Алт Сөүл 1988 Баг

Арминас Андреевич Нарбековас (1965 оны 1 сарын 28-нд Гаргждайд төрсөн[1]) нь Литвын хөлбөмбөгчин асан, Банга Гаргждай багийн ахлах дасгалжуулагч юм.

Тэрээр ЗХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд ФИФА-гийн албан ёсны тоглолтод оролцож байгаагүй хэдий ч 1988 оны зуны олимпод тоглож, алтан медаль хүртэж байсан. Тус тэмцээнд Нарбековас 2 гоол оруулснаас хагас шигшээд Италийн хаалганд нэмэлт цагт гоол оруулан, багаа 3-2 харьцаагаар ялж шигшээд шалгарахад том тус хүргэжээ. Арминас шинэ тутам байгуулагдсан Литвын шигшээ баг анхны тоглолтоо 1990 оны 5 сарын 27-нд Гүржийн шигшээ багийн эсрэг хийж, 2-2 харьцаагаар тэнцэхэд тус улсын шигшээ багийн түүхэн дэх анхны гоолыг нь оруулж байжээ. Харамсалтай нь бэртэл гэмтлийн улмаас шигшээ багтаа дөнгөж 13 тоглолт хийж, 4 гоол оруулсан амжилтаар тамирчны замналаа дуусгасан юм.

Нарбековас 1985 - 1988 онд 4 жил дараалан Литвын шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарч байв[2]. Мөн УЕФА 2003 онд байгуулагдсаныхаа 50 жилийн ойгоор гишүүн улс бүрийнхээ өнгөрсөн 50 жилийн шилдэг тоглогчийг шалгаруулахад Литвын Хөлбөмбөгийн Холбоо түүнийг улсынхаа шилдгээр нэрлэжээ[3].