Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
| Артур Блэйк
|
|
|
| Хөнгөн атлетик
|
Төлөөлдөг улс: Америкийн Нэгдсэн Улс
|
| Хувийн мэдээлэл
|
| Бүтэн нэр |
Артур Чарльз Блэйк
|
| Төрсөн огноо |
(1872-01-26)1 сарын 26, 1872
|
| Нас барсан огноо |
10 сарын 22, 1944(1944-10-22) (72 насалсан)
|
|
|
|
Артур Чарльз "Скип" Блэйк (Англи: Arthur Charles "Skip" Blake; 1872 оны 1 сарын 26 – 1944 оны 10 сарын 22) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч байв. Тэрээр 1896 онд Афин хотноо зохиогдсон орчин үеийн анхны олимпын наадамд 1500 метрийн зайд Австралийн Эдвин Флэкийн дараа орж мөнгөн медаль хүртжээ. Мөн марафон гүйлтийн төрөлд улсаа төлөөлж ганцаараа оролцсон Блэйк уралдааны эхний хагаст 3-р байрт явж байсан ч 23 дахь километрт уралдааныг орхижээ[1].