Архитектурын инженерчлэл

Шугам хоолойн холболт
Үйлдвэрийн хангамжийн шугам хоолойн суулгалт

Архитектурын инженерчлэл нь орон сууц, олон нийтийн ба үйлдвэрийн барилгуудын ус, агааржуулалт, бохир ус ба хог зайлуулалт, эрчим хүчний хангамж болох гэрэлтүүлэг ба халаалт зэрэг бүх төрлийн техникийн арга хэмжээ болно. Зорилго нь аливаа барилгыг хэрэглэгчдэд аюулгүй ба тохиромжтой болгох юм.

Салбарууд[засварлах | кодоор засварлах]

Дараах 6 салбарт хуваагдана:

1. Хий, ус, бохир ус ба гал унтраах техник[засварлах | кодоор засварлах]

2. Дулаан хангамж, хэрэглээний усны халаалт ба агааржуулалт[засварлах | кодоор засварлах]

Агааржуулах хоолой

3. Цахилгаан техник[засварлах | кодоор засварлах]

4. Мэдээллийн техник[засварлах | кодоор засварлах]

5. Хамгаалалтын техник[засварлах | кодоор засварлах]

6. Цахилгаан шат ба өргөгч техник[засварлах | кодоор засварлах]

Гал тогоо, угаалгын ба химийн цэвэрлэгч тоноглол[засварлах | кодоор засварлах]

Эмнэлэгийн ба лабораторийн техник[засварлах | кодоор засварлах]

Энэ төрлийн тоноглолуудын төлөвлөлтөнд илүүтэйгээр акустик, дуу чимээний тусгаарлалт, барилгын хийц ба гал хамгаалалыг анхаарах ёстой. Цаг уурын өөрчлөлтийн улмаас сэргээгдэх эрчим хүч хүчээ авах болжээ. Барилгын физик, термодинамик ба гидромеханикийн шинжлэх ухаан нь шинэ барилгын төлөвлөлт, хөгжил, судалгааны үндэс нь болсоор байна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Барилгын техник нь орчин үеийн ололт биш бөгөөд хэдийнэ эртний сууцнуудад техникийн тоноглолууд олдсон байдаг. Акведук болон хар тугалган хоолойн системийн тусламжаар эртний үед усан хангамжийг шийдсэн байв. Гипокаусттай халуун агаарын шалны халаалтыг Кретачууд зохион бүтээсэн байжээ.

Өнөөдөр[засварлах | кодоор засварлах]

Орчин үеийн барилгын техникт илүү нарийн мэдлэг шаардах болжээ. Тийм учраас томоохон хэмжээний барилгын төлөвлөлтийн барилгын техникийн салбаруудыг салбарын инженерүүд төлөвлөх болсон. Архитектор нь бүх төлөвлөлтүүдийг зохион байгуулж хянах үүрэгтэй оролцдог.

Дээд боловсрол[засварлах | кодоор засварлах]

ХБНГУ- д архитектурын инженерчлэлийн чиглэлээр дээд сургуулиудад, ялангуяа техникийн дээд сургуулиудад сурах боломжтой. Төгсөгчид инженерийн диплом, бакалаврын ба мастерын зэрэг хүртэнэ. Герман улсын дараах хотуудад архитектурын инженерчлэл мэргэжлийн сургалтыг санал болгодог:

Боловсон хүчин[засварлах | кодоор засварлах]

Энэ салбарт дээд боловсролтой инженерүүдээс гадна механикч, хуулбарлагч гэх мэт олон мэргэжлийн хүмүүс ажилладаг.

Нэмж унших[засварлах | кодоор засварлах]

  • Klaus Daniels, Gebäudetechnik, Ein Leitfaden für Architekten und Ingenieure, ISBN 3-7281-2727-2
  • Wolfram Pistohl, Handbuch der Gebäudetechnik – Band 1 (Allgemeines/Sanitär/Elektro/Gas), 7. Auflage 2009, ISBN 3-8041-4684-8
  • Wolfram Pistohl, Handbuch der Gebäudetechnik – Band 2 (Heizung/Lüftung/Beleuchtung/Energiesparen), 7. Auflage 2009, ISBN 3-8041-4685-6
  • Recknagel-Sprenger-Schramek, Taschenbuch für Heizung Klimatechnik, 74.Auflage, ISBN 3-8356-3134-9
  • Maake-Eckert, Pohlmann Taschenbuch der Kältetechnik, ISBN 3-7880-7310-1
  • Edwin Wellpott, Dirk Bohne, Technischer Ausbau von Gebäuden, ISBN 3-17-018911-5

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]