Jump to content

Аяны шувууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

"Аяны шувууд" нь Дондогдоржийн Дашдондогийн шүлгээр Зундуйн Хангал 1965 онд хөгжмийг зохиож, дуучин Хурлатын Төмөр анх дуулснаар нийтэд түгсэн дуу юм. Энэ дууг Х.Төмөр Монголын Радиод анх бичүүлэхэд хөгжмийг зохиосон З.Хангал төгөлдөр хуур, О.Бэгз нарын ХБДуС-ийн хийлийн зургаан багш хийл, цохилуур хөгжмийн багш Ц.Баяндалай бөмбөр, З.Хангалын найз, МУИС-ийн "Оюутны цахилгаан гитарын чуулга"-ын ахлагч, гоцлол гитарчин С.Баатарсүх гитар тогложээ.

Аялан дуулдаг чиний минь хоолойтой

Адилтгам өнгөөр уянгалан ганганаад

Алаг нүдний сормуус шиг дэвээд

Аглаг тал дээгүүр шувууд буцна

Дахилт: Амраг минь чи

Дуугаа дуулаач

Аяны шувуудыг

Эргэтэл нь дуулаач

Хөмсгөн сарны дамжин өртөөлөх

Хөвөн үүлсний сиймхийг чиглэн

Хөхрөн униартах тэнгэрийн хаяа руу

Хөөрөн ниссээр шувууд буцна

Дт:

Зэллэн ниссэн шувуудын цуваа

Зэрэглээ татах алсад шингэнэ

Чихэнд хоногшсон энэхэн дуу

Сэтгэлд шингэм уянгатай сонсогдоно

Дт:

F#        EЬm     F#      F#7             

F#          H         DЬ     DЬ            

EЬm      EЬ 7   AЬm   AЬm            

F#     AЬm/DЬ7    F#       F#7           

Дт:

EЬm   EЬm   F#   F#             

H       H      DЬ   DЬ    

AЬm   AЬm   F#   F#     

F#7    DЬ    F#   F#7  

MN25 телевиз, Дуу төрсөн түүх - Аяны шувуу [1]