Jump to content

Хурлатын Төмөр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хурлатын Төмөр (1944 оны 3-р сарын 23-нд Улаанбаатар хотноо төрж, 1995 оны намар 51 насандаа нас барсан) нь Монголын "Зууны манлай" эстрадын эрэгтэй дуучин.

1961 онд нийслэлийн арван жилийн 1-р дунд сургуулийг төгссөн. 1962-1965 онд ЗХУ-ын Москва хотын Олон Улсын Харилцааны Дээд Сургуульд суралцаж байсан. 1977-1979 онд МУИС-ийн англи хэлний ангийг төгсөж англи хэлний орчуулагч мэргэжил эзэмшсэн.

1961-1962 онд барилга трестэд (орос хэлний) орчуулагч, 1966-1969 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд хөгжмийн уран зохиолын зөвлөлтийн мэргэжилтэн багшийн туслах-ассистент багш, 1969-1977 онд Гадаад худалдааны яамны "Техникимпорт" нэгдэлд, 1979-1990-ээд оны эхэн үе хүртэл Ус цаг уурын албыг удирдах газар орчуулагч, Мэдээлэл тооцооллын төвд операторч-англи хэлний орчуулагч, МИАТ-д англи хэлний орчуулагч зэрэг ажлуудыг хийж байсан.

Хүүхэд наснаас нь түүний хөгжим тоглох, дуулах, бүжиглэх, жүжиглэх зэрэг олон талын авьяас илэрсэн байдаг. ЗХУ-д суралцаж байхдаа "Хургачин" хамтлаг байгуулж тухайн цаг үеийн хит дууг дуулдаг байжээ. Тэрбээр унаган орос хэлтэйн дээр англи дууг маш чадварлаг дуулдаг нэгэн байлаа.

  1. "Аяны шувууд" (шүлэг Д.Дашдондог, хөгжим З.Хангал)
  2. "Бидний дуулах дуртай дуу" (шүлэг Ш.Шажинбат, хөгжим О.Бэгз)
  3. "Дурлалын хишиг" / "Хайрын хишиг" (шүлэг Н.Очирбат, хөгжим З.Хангал)
  4. "Москва минь чи сайн байна уу"
  5. "Нарт тэнгэрийн дор" (шүлэг Ж.Ёндонсамбуу, хөгжим З.Хангал)
  6. "Сарнай цэцэг" (шүлэг Ш.Шажинбат, хөгжим З.Хангал)
  7. "Үдэлтийн дуу" (шүлэг Ш.Шажинбат, хөгжим О.Бэгз)
  8. "Шинэ оны уянга" (шүлэг Д.Дашдондог, хөгжим З.Хангал)
  9. "Өвлийн үдэш" (Шүлгийн түүврээс, хөгжим З.Хангал)

https://www.youtube.com/watch?v=e1vm86BTBdw[10:34-18:33]