Отгонбаярын Бэгз
Отгонбаярын Бэгз (1937-1992) Монголын хөгжимчин, багш, хөгжмийн зохиолч. Монголын "Зууны манлай" эстрадын эрэгтэй дуучин Х.Төмөрийн дуулсан "Бидний дуулах дуртай дуу", "Үдэлтийн дуу" зэрэг дууг зохиосон. 1961 онд ЗХУ-ын Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Уралын консерваторийн хийл хөгжмийн ангийг (хөгжмийн зохиолч Ж.Шараатай хамт суралцаж) төгссөн. 1961 оноос ХБДуС-д хийл хөгжмийн багшаар ажиллаж байв. 1966 оноос ХБДуС-д байгуулагдаж З.Хангалын удирдаж байсан, тус сургуулийн багш нараас бүрдсэн дагшаад мөн хөгжим тоглож байсан. 1980-аад онд "Цацрал" хамтлагийг удирдан ажиллаж байхдаа "Угталтын дуу"-гаа хийсэн байдаг.
1960-аад оны дундуур Х.Төмөр нэг шөнийн дотор "Аяны шувууд" зэрэг тав зургаан дуугаа дуулж Монголын Радиод анх бичүүлэхэд тэрбээр хийл хөгжим тоглосон зургаан хийл хөгжимчний нэг юм.
Түүний "Бидний дуулах дуртай" дуу нь 1971 онд ЗХУ-ын "Кругозор" сэтгүүлд Т.Рэнцэнханд, Д.Цэцгээ нарын дуулснаар орж хэвлэгдэн гарсан.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Зохиосон
[засварлах | кодоор засварлах]- "Бидний дуулах дуртай дуу" (шүлэг Ш.Шажинбат) [1]
- "Үдэлтийн дуу" (шүлэг Ш.Шажинбат) [2]
- "Угталтын дуу" (шүлэг Л.Батбаяр)
Хөгжимдсөн
[засварлах | кодоор засварлах]- "Аяны шувууд" (шүлэг Д.Дашдондог, хөгжим З.Хангал) [3]
- "Бидний дуулах дуртай дуу" (шүлэг Ш.Шажинбат, хөгжим О.Бэгз) [4]
- "Дурлалын хишиг" / "Хайрын хишиг" (шүлэг Н.Очирбат, хөгжим З.Хангал) [5]
- "Москва минь чи сайн байна уу"
- "Нарт тэнгэрийн дор" (шүлэг Ж.Ёндонсамбуу, хөгжим З.Хангал) [6]
- "Сарнай цэцэг" (шүлэг Ш.Шажинбат, хөгжим З.Хангал) [7]
- "Үдэлтийн дуу" (шүлэг Ш.Шажинбат, хөгжим О.Бэгз) [8]
- "Шинэ оны уянга" (шүлэг Д.Дашдондог, хөгжим З.Хангал) [9]