Шоовойн Шажинбат
Шоовойн Шажинбат (1939-2001) Монголын зохиолч, яруу найрагч. 1939 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. 1961 онд Улсын Багшийн Дээд Сургуулийн хэл утга зохиолын анги төгссөн. 1960 оноос уран бүтээл туурвиж эхэлсэн.
Тэрээр “Үүлэн заяа”, “Өгөөдэй хаан” дуурь зэрэг 20 гаруй жүжиг, дуурь, “Элс цас”, “Хөх сувд” тэргүүтэй 20 гаруй роман, тууж, өгүүллэгийн ном, "Цэнгэлтэй үдэш", "Бидний дуулах дуртай дуу", "Нүдэн нуур" ("Холбоо нуур") зэрэг зуун дамжин дуулагдаж ирсэн олон сайхан дууны шүлэг бичжээ.
"Бидний дуулах дуртай дуу" нь 1971 онд дуучин Т.Рэнцэнханд, Д.Цэцгээ нарын дуулснаар Оросын "Кругозор" сэтгүүлд хэвлэгдэн гарч байсан.
"Бидний дуулах дуртай дуу", "Сарнай цэцэг", "Үдэлтийн дуу" зэрэг дуунуудыг нь манай "Зууны манлай" эстрадын эрэгтэй дуучин Х.Төмөр дуулсан.
Дуучин М.Бямбадоржийн дуулсан "Нүдэн нуур" дуу нь ХХ зууны шилдэг 25 дуунд багтжээ.
Ш.Шажинбатын шүлгээс бүтсэн дуу
[засварлах | кодоор засварлах]- "Алтан нар" (уртын дуу, хөгжим С.Цоодол)
- "Ажилчны баясал" (хөгжим Д.Жанчив) [1] [27:00-29:06]
- "Бидний дуулах дуртай дуу" (хөгжим О.Бэгз)
- "Зайрмаг" / "Торхтой зайрмаг" (хөгжим Т.Чимэддорж)
- "Дуучин гитар" (хөгжим Ч.Ганболд)
- "Есөн сарын нэгэн" (хөгжим С.Гончигсумлаа)
- "Есөн тахилын дээж" (хөгжим С.Баатарсүх)
- "Намрын баяр" / "Намрын баясал" (хөгжим Л.Мөрдорж)
- "Намрын тухай дуртгал" (хөгжим Т.Уртнасан)
- "Нүдэн нуур" (хөгжим С.Баатарсүх)
- "Сарнай цэцэг" (хөгжим З.Хангал)
- "Үдэлтийн дуу" (хөгжим О.Бэгз)
- "Хөгжмийн эгшиг" (хөгжим Д.Жанчив) [2]
- "Цэнгэл найрын дуу" / "Цэнгэлийн дуу" (хөгжим З.Батсүх)
- "Цэнгэлтэй үдэш" (хөгжим Ш.Эрдэнэбат)
- "Цэргийн бодол" (хөгжим Х.Баатар)
- "Шинэ жил" (хөгжим Т.Чимэддорж)