Жамбалын Шараа

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Жамбалын Шараа 1938 оны 7-р сарын 11-нд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн. Түүнийг бага сургуульд сурч байхад клубийн эрхлэгч Буд гэдэг лимбэчин өвгөн лимбээр битүү үлээхийг анх удаа зааж өгч байжээ. Улмаар морин хуур хөгжмийг зааж өгсөн гэдэг.

Дөрөвдүгээр ангиа онц төгссөн Ж.Шараа Офицерын сургуульд хуваарилагдан нийслэл хотод ирэхдээ юу ч үгүй ирсэн ба тухайн үед түүний хөрөнгө гэвэл утаа суусан морин хуур, унинд хагссан хулсан лимбэ л байсан гэдэг. Нийслэлд таних хүн байхгүй, бас газар мэдэхгүй учраас их хөлийн хот газар гадуур ч явж чадахгүй дэмий л хуураа тоглож, лимбээ гонгинуулж сургууль эхлэхийг хүлээж байсан түүнийг Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цэнд-Очир гуай ажиж мэдээд эгчийг нь ятгаж байж Театр Хөгжмийн Дунд сургуульд хөтөлж оруулснаар түүний уран бүтээлийн замнал эхэлжээ. Тэрбээр Театр Хөгжмийн Дунд сургуулийг хийлч мэргэжлээр төгсөөд 1955 онд ЗХУ-ын Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Уралын консерваторид (хөгжмийн дээд сургууль) хийл хөгжмийн мэргэжлээр Наум Абрахам Шварц багшийн удирдлага дор суралцаж 1961 онд амжилттай төгссөн бөгөөд гадаадад хийлийн мэргэжлээр дээд сургууль төгссөн анхны мэргэжилтний диплом өвөрлөж иржээ. 1969-1973 онд УБДС-ийн хөгжмийн зохиолч, удирдаачийн салбарыг хөгжмийн зохиолч мэргэжлээр (багш нь Л.Мөрдорж) төгсөв.

1961-1968, 1977-1981 онд ХБДС-д багш, 1975-1977 онд МУЭ-ийн СТОрдонд уран сайхны удирдагч, 1981-1986 онд Дархан хотын хөгжмийн сургуулийн эрхлэгч, 1986-1990 онд МПО-нд уран сайхны удирдагч, 1990 оноос ХБКоллежд ажиллажээ. 1961 онд Монголын хөхгжмийн зохиолчдын холбоонд гишүүнээр элссэн.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Дан хөгжим[засварлах | кодоор засварлах]

  1. “Монгол аялгуу” 1960 он
  2. “Гэгэлгэн аяз” 1961 он
  3. “Ноктюрн” 1962 он
  4. “Уянгын аяз” 1962 он
  5. “Бүүвэйн дуу” 1963 он
  6. “Найраглал” 1964 он
  7. “Аялгуу” 1965 он
  8. “Цоглог аяз” 1966 он
  9. “Оршил” 1966 он
  10. “Олон хоолойн аязууд” 1967 он
  11. “Хүүхдийн цомог” 1968 он
  12. “Хувилбар аяз” 1969 он
  13. “Шанзанд зориулсан 12 дасгал” 1970 он
  14. “Этюд” 1970 он
  15. “Эх орны уянга” симфониетта 1971 он 3 ангитай
  16. “Симфони чуулбар” 1972 он
  17. “Симфони дүрслэл” 1973 он
  18. “Хийлийн концерт” 1976 он
  19. “Уран сэтгэмж” 1985 он
  20. “Найраглал” 1986 он
  21. “Хүүхдийн симфони” 1992 он
  22. “Хийлийн гурвалсан концерт” 1992 он
  23. “Уран сэтгэмж” 1993 он
  24. “Симфони дүрслэл” 1993 он
  25. “Уянгын дуулал симфони” 1993 он
  26. “Реквием” 1999 он зэрэг 60 гаруй уран бүтээл.

Дуу[засварлах | кодоор засварлах]

  1. “Хавар ирлээ шүү хүүхнүүдээ”- /Шүлэг. Б. Хаянхярваа/ 1962 он
  2. “Чиний минь хайр”- /Д. Намсрайжав/ 1962 он
  3. “Хар ус нуурын шагшуурга”- /Б. Явуухулан/ 1963 он
  4. “Миний ээж” - /Д. Нацагдорж/ 1963 он
  5.  “Мөрөөсөл” - /Ж. Бадраа/ 1964 он
  6.  “Миний хөөрхөн дүү” - /Д. Лхашид/ 1964 он
  7.  “Сартай шөнийн дуу” - /Б. Явуухулан/ 1964 он
  8.  “Гэгээн өглөө сайн байна уу” - /Д. Батсүрэн/ 1965 он
  9. “Хайрын сайхантай зүйрлэе” - /Б. Дамдин/ 1965 он
  10. “Чин зүрхний хайр” - /Н. Очирбат/ 1965 он
  11. “Уул, ус, харгуй” - /Д. Батсүрэн/ 1966 он
  12. “Чамайгаа үгүйлнэ” - /Л. Чойжилсүрэн/ 1966 он
  13. “Дуучин болов оо” - /Жам. Шагдар/ 1967 он
  14. “Бороо” - /Б. Заходер/ 1968 он
  15. “Амартүвшин” - /Д. Батсүрэн/ 1970 он
  16. “Солонго” - /М. Чимид/ 1970 он
  17. “Сүхбаатарын гавьяа” - /Т. Галсан/ 1973 он
  18. “Би хаана төрөө вэ” - /Б. Явуухулан/ 1980 он
  19. “Эх орны тухай дуу” - /Б. Явуухулан/ 1980 он
  20. “Би Монгол хүн” - /Ч. Чимид/ 1982 он
  21. “Ганга нуур” - /Б. Явуухулан/ 1983 он
  22. “Долоон нас” - /Д. Нямсүрэн/ 1988 он
  23. “Алтайн эгшиг” - /Д. Баатаржав/ 1989 он
  24. “Хослох заяа” - /Ж. Бадраа/ 1990 он
  25. “Дарьганга нутаг” - /Ш. Бадам/ 1995
  26. “Алтан соёмбо” зэрэг нийтийн дуу болон хүүхдийн 100 гаруй дуу.  

Жүжиг, бүжгийн хөгжим[засварлах | кодоор засварлах]

  1. “Бардам туулай” жүжгийн хөгжим - /И. Нямгаваа/ 1983 он
  2. “Татяна” жүжгийн хөгжим - /И. Нямгаваа/ 1983 он
  3. “Морьтой хүүхдүүд” бүжгийн хөгжим - /Ж. Жав/ 1967 он
  4. “Найрамдал сюит” бүжгийн хөгжим - /Д. Дамдин/ 1968 он
  5. “Ганга нуур” бүжгийн хөгжим - /М. Алтанцэцэг/ 1985 он      
  6. “Долоон нас” бүжгийн хөгжим -/Ч. Жаргалсайхан/1989 он