БНМАУ-ын ардын зүтгэлтэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын зүтгэлтэн цол
Ardiin zutgelten.jpg
Ардын зүтгэлтэн цолны тэмдэг

Өнөөдөр Монгол улсад одон медалийг зүүж хэрэглэх явдлыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар баталсан "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм"-ээр зохицуулж байна. Энэхүү шинэчилсэн дүрмээр БНМАУ-ын баатар, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын ардын зүтгэлтэн, БНМАУ-ын гавъяат зүтгэлтэн цол, одон, медаль нь БНМАУ-ын төрийн дээд шагнал мөн” гэж заагаад цол, одон, медаль тус бүрийн шагнах журмыг тодорхойлжээ. Энэ журамд БНМАУ-д дор дурдсан “Хүндэт цол” байна. Үүнд:

  • БНМАУ-ын ардын зүтгэлтэн
  • БНМАУ-ын гавъяат зүтгэлтэн
  • БНМАУ-ын сансрын нисэгч

“БНМАУ-ын ардын зүтгэлтэн” цолыг өөрийн мэргэжил, ур чадвар, авъяас билгээрээ тодорч, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдсэн эмч, багш, тамирчид, жүжигчид, зохиолчид, зураачид, уран бүтээлчдэд олгоно. гэж заасан байна. БНМАУ-ын ардын зүтгэлтэн цол хүртсэн хүмүүст БНМАУ-ын гавъяат зүтгэлтэн цолын тэмдэг, үнэмлэх, мөнгөн шагналыг олгоно.