Бадрахын Одончимэг

Бадрахын Одончимэг
тамирчны тухай
Төрсөн өдөр1981 оны 10 сарын 2 (1981-10-02) (42 настай)
Төрсөн газарМонгол улсын Төв
аймгийн Баянцогт сум
Улс, оронМонгол УлсМонгол Улс Монгол Улс (МУ)
Тамир, спортэмэгтэй чөлөөт бөх барилдаан

Эмэгтэй чөлөөт бөх барилдааны 63 кг жингийн ДАШТ-ий хүрэл (2009) медальт, Монгол улсын тамирчин Бадрахын Одончимэг 1981 онд 10 сарын 2-нд Монгол улс (БНМАУ)-ын Төв аймгийн Баянцогт суманд төржээ. Одончимэг 2007-2012 оны хооронд ААШТ-ийн 63, 67, 72 кг жинд барилдаж хоёр мөнгө (2008, 2012), гурван хүрэл медаль хүртээд байна. Мөн тэрээр 2006 онд Дохагийн Азийн наадам, 2009 оны Хернингийн ДАШТ хоёроос 63 кг жинд тус бүр хүрэл медаль зүүсэн. 2008 оны олимпод харин 63 кг жиндээ барилдаад Хятадын бөхийг баралгүй ялагдаад 10-р байр эзэлжээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]