Байлдааныг зохион байгуулах үеийн захирагчийн үүрэг
Харагдац
Аливаа байлдааныг зохион байгуулах нь авсан үүргээ амжилттай биелүүлж, түүний зорилгыг хангахад чиглэгдсэн захирагч, цэргийн удирдлагын бусад байгууллагуудын зорилго, чиглэлтэй үйл ажиллагааны цогц юм. Байлдааныг зохион байгуулах ажиллагаа нь тодорхой хамрах хүрээ, үндсэн асуудал, дэс дараалал, харилцан уялдаа холбоотой юм. Харин энэ нь цагийн байдлын тодорхой нөхцөл, байлдааныг зохион байгуулахад оногдож байгаа цаг хугацаа, захирагчийн бэлтгэлжилтийн төвшин зэргээс хамааран өөр өөр байдаг. Тухайлбал, цэргийн зохион байгуулалтын анхан шатны салбар болох тасгийн байлдааныг зохион байгуулах практик гол ажлуудад:
- Үүргээ судлах ;
- Цагийн байдлыг тогтоох;
- Шийдвэр гаргах;
- Байлдааныг төлөвлөх;
- Тасаг, бүлэгт байлдааны үүрэг тавих;
- Туршуул явуулах;
- Харилцан ажиллагааг зохион байгуулах;
- Бүх төрлийн хангалтыг зохион байгуулах;
- Цэргийн алба хаагчдад байлдаанд бэлтгэхэд нь туслалцаа үзүүлэх, хяналт тавих зэрэг багтана.