Балжиннямын Намбар
Рашааны Намбар хэмээн алдаршсан Балжиннямын Намбар (1933-2021 оны 4 сарын 19) нь Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолтой эмч, эрдэмтэн юм.
Тэрбээр 1933 онд Архангай аймгийн Чулуут суманд төрж, сумынхаа бага сургууль, Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын арван жилийн сургуулийг тус тус дүүргээд 1951 онд Улаанбаатар хотноо Анагаах ухааны дээд сургуульд элсэн орж, 1957 онд хүний их эмчийн мэргэжил эзэмшин төгсжээ.
Намбар Улсын төв эмнэлэг, “Хужирт”, “Жанчивлан”, “Улаанбаатар” зэрэг рашаан сувиллуудад эмчлэгч эмч, тасгийн эрхлэгч, ерөнхий эмч, МҮЭ-ийн Төв зөвлөл, ”Оргил” рашаан сувилал, “Рашаан судлалын үндэсний төв” зэрэг газруудад ажиллаж байв. Мөн "Монголын рашаан сувилал" нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Дэлхийн болон олон улсын рашаан ашиглалтын нийгэмлэгийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байв.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]- Рашаан сувиллын эмчилгээ
- Хүн амд үзүүлэх рашаан сувиллын эмчилгээний хэрэгцээ, норматив
- Монгол орны рашааны цогцолбор судалгаа
- Улаанбаатарын нүүрс хүчлийн хийт рашааны орд
- Монгол орны зарим рашаан
- Шаргалжуутын усан болор рашаан
- Тэргүүн буюу Жанчивлин рашаан
- Рашаан сувиллын эмчилгээний хоол
- Рашааны анагаах увидас
- Эмчилгээний шаврын ид шид
- Нөхөн сэргээх физик эмчилгээ
- Эмчилгээний хоолны тус дэм
- Монгол орны рашааны газрын зураг (монгол, англи хэлээр)
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан (2000)
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Түүний хүү нь Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаяр юм.