Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (товчлол: АШУҮИС) нь 1942 оны 10-р сарын 5-нд байгуулагдсан, Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг, анагаах ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг хамгийн том их сургууль юм. Улаанбаатар хотод 8 бүрэлдэхүүн сургуультай, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь аймгуудад салбар АУС, Их сургуулийн эмнэлэгтэй.

Он цагийн хэлхээс[засварлах | edit source]

  • 2019 он Монгол Улсад анхны Их сургуулийн эмнэлэг, оюутны хотхоны цогцолборыг байгуулсан.
  • 2017 он – НЭМС-ийн “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ажилтан” Сувилахуйн сургуулийн “Сувилахуй” мэргэжлийн бакалаврын хөтөлбөрүүд Герман улсын Дюссельдорф хотод байрладаг Олон улсын магадлан итгэмжлэлийн агентлаг ASIIN, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.
  • 2016 он ХБНГУ-ын ASIIN Олон Улсын Магадлан итгэмжлэлийн Холбооноос Анагаахын баг бүрэлдэхүүн ирж  Анагаах Ухааны Сургуулийн Хүний Их Эмчийн  Баклаврын хөтөлбөрт магадлан итгэмжлэгдсэн.
  • 2014 он Их сургуулийн нэрийг Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль болгон өөрчилөв. АШУҮИС нь 5 бүрэлдэхүүн сургууль , 3 салбар сургуультай боллоо.
  • 2012 Номхон далайн баруун бүсийн Анагаах ухааны боловсрол олгох нийгэмлэгээс бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн гадаад үнэлгээг хийсэн
  • 2012 он “Эрхэс” амбулаторийн эмнэлэг үйл ажиллагаагаа өргөжүүлж “Их сургуулийн нэгдсэн эмнэлэг” болгон өөрчлөн байгуулав.
  • 2008 он “Эрхэс” эмнэлэг байгуулав.
  • 2003 он  Анагаах Ухааны Их Сургууль нэрийг өөрчлөн  “Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль” болов. өөрчлөв. Био-Анагаахын сургууль, Эм зүйн сургуулийг байгуулав.
  • 2002 он Нийгмийн эрүүл мэндийн сургууль байгуулав.
  • 2000 он Уламжлалт анагаах ухааны сургууль, Нүүр ам судлалын сургууль байгуулав.
  • 1997 он Сувилахуйн сургуулийг  Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургуульд нэгтгэв
  • 1991 он Анагаах Ухааны дээд сургууль нэрийг “Монгол Улсын Анагаах Ухааны Их сургууль” болгон өөрчилөв.
  • 1989 он Монгол анагаах ухааны тэнхим байгуулагдсан
  • 1969 он Дархан-Уул аймагт салбар сургууль байгуулагдсан
  • 1967 он Говь-Алтай аймагт салбар сургууль байгуулагдсан
  • 1962 он Дорноговь аймаг дахь салбар сургууль нь Анагаах ухааны судалгааны хүрээлэнг байгуулав
  • 1961 он Анагаах ухааны факультет нь МУИС-ээс салж, ” Анагаах Ухааны Дээд Сургууль”-ийг  эмчилгээ, хүүхдийн эмчилгээ, эрүүл ахуй, нүүр ам судлал, эм зүйн гэсэн таван салбартайгаар байгуулжээ.
  • 1953 онд Мэс заслын чиглэлээр төгсөлтийн дараах сургалт эхлэв
  • 1942 онд МУИС-ийн салбар Хүн эмнэлгийн факультет байгуулагдсан.

Эрхэм зорилго[засварлах | edit source]

Олон улсын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг, үндэсний тэргүүлэх, Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн анагаах ухааны шилдэг 100 их сургуулийн нэг байхад оршино.

Стратегийн зорилтууд[засварлах | edit source]

НЭЭЛТТЭЙ ИХ СУРГУУЛЬ, ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬ, ТОГТВОРТОЙ ИХ СУРГУУЛЬ


Салбар нэгжүүд[засварлах | edit source]

Бүрэлдэхүүн сургууль[засварлах | edit source]

Анагаах Ухааны Сургууль

Монгол анагаах ухааны олон улсын сургууль

Нүүр ам судлалын сургууль

Биоанагаахын сургууль

Нийгмийн эрүүл мэндийн сургууль

Эмзүйн сургууль

Сувилахуйн сургууль

Эрдмийн сургууль

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн харьяа ЕБ ахлах сургууль

Салбар сургууль[засварлах | edit source]

Дархан-уул аймаг дахь салбар АУС

Дорноговь аймаг дахь салбар АУС

Говь-Алтай аймаг дахь салбар АУС

Эмнэлэг[засварлах | edit source]

АШУҮИС-ийн эмнэлэг (Монгол-Япон сургалтын эмнэлэг)

Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэг

Нүүр амны эмнэлэг

Монгол анагаах ухааны эмнэлэг

Эрхэс сувилал

Баянчандмань сувилал

Цахим холбоос[засварлах | edit source]

АШУҮИС-ийн вэб хуудас